Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Хоккей » СИД ЭРГЭН ИРЛЭЭ

GD Star Rating
loading...

Өчигдөр NHL-ийн талбайд нэгэн баярт үйл явдал тохиолоо. Өнөө цагийн хоккейн спортын нэг Сидни Кросби сүүлийн 11 сард анх удаа талбайд гарсан нь үзэгчдийг ийн баярлуулсан юм. Сид нэгддүгээр сарын 5-нд “Вашингтон”-той хийсэн тоглолтын үеэр хүнд гэмтэл авснаас болж мөсөн талбайдаа удаан хугацаагаар гараагүй билээ. Ахлагчийнхаа эргэн ирсэн энэхүү баярт өдөр “Питтсбург Пингвинс”-чүүд талбайдаа “Айлендерс”-ийг хүлээн авч, 5:0-ээр бут цохиод буцаасан байна. Кросби зүгээр ч нэг эргэн ирсэнгүй, хоёр шайб оруулж, хоёр оновчтой дамжуулалт өгснөөр энэ уулзалтын гол баатар болсон юм.

Тоглолт эхлээд таван минут өнгөрч байхад Сид гоолын салхийг хагалсан бол дараа нь Орпик, Малкин нарт гоолын дамжуулалт өгснөөр тоо 3:0 болж, ялалт “оцон шувуунууд”-д ирэх нь ойлгомжтой болжээ. Улмаар гуравдугаар үеийн 46 дахь минутад тэр айлын хаалгыг дахин мялааснаар тоглолт 5:0-ээр өндөрлөсөн юм. Кросби тоглох сургаар тасалбарын ханш суга өсч, шагийн үнээр 275 доллар болсон ч ордон пиг дүүрсэн байна. Энэ хожлыг авснаар “Питтсбург” Дорнод бүсийн тэргүүн байраа улам баталгаажуулжээ. Ийм удаан хугацаанд талбайд гараагүй байж эхний тоглолтдоо дөрвөн оноо авсан нь NHL-д ховор тохиох үзэгдэл.

Хамгийн сүүлд 2000 онд “Пингвинс”-ийн өөр нэг од “Супер Марио” хочит М.Лемье гэмтлээс эргэн ирсэн эхний тоглолтдоо дөрвөн оноо авч байжээ.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
СИД ЭРГЭН ИРЛЭЭ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: