Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Юнайтед Бенфикаг барсангүй

GD Star Rating
loading...

Манчестер Юнайтед “Олд Траффорд” цэнгэлдэхдээ Бенфикаг угтаж авсан ч хожиж чадсангүй. Тоглолт 2 : 2-оор өндөрлөж Юнайтед хэсгийн тэргүүлэгчийн байраа алдлаа. Уэйн Рүүни бэртэлтэй учраас түүний оронд Бербатов гараанд багтсан байв. Тоглолтын турш Рүүнигийн орон зай МанЮ-д дутагдаж байв.

Шүгэл дуугараад дөнгөж 3 минут өнгөрч байхад Фил Жонс жигүүрээс ирсэн дамжуулалтыг өөрийн хаалганд хийж Бенфика тэргүүлж эхэллээ. Юнайтедаас аваргуудын лигт авто-гоол хйисэн тав дахь тоглогч Жонс болов.

Гэвч 30 дахь минутад Бербатов тооны харьцааг тэнцүүлж улмаар Флетчер 59 дэх минутад гоол хийн Юнайтед тоглолтыг тэргүүлж эхэллээ. Гэвч үүнээс минут орчмын дараа Де Хеагийн тоглолтонд оруулсан бөмбөгийг Пабло Аймар таслан довтолгоонд орж тэнцээний бөмбөгийг оруулсан юм.

Ямартай ч Юнайтедийн Португалын багт талбайдаа ялагдаагүй цуврал 11 болж үргэлжилсээр байна.

Ийнхүү тэнцсэнээр Юнайтед сүүлийн тойрогт Базелийг заавал буулган авч байж дараагийн шатанд үлдэнэ.

 Манчестер. Стадион “Олд Траффорд”.
Шүүгч- Джунейт Джакир (Турк).

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – БЕНФИКА – 2:2 (1:1)
Жонс, 3-автогоол (0:1). Бербатов, 30 (1:1). Флетчер, 59 (2:1). Аймар, 61 (2:2).
Манчестер Юнайтед Бенфика
 Давид Де Хеа  Артур
 Фабио (82)  Луизао (58)
 Фил Джонс  Макси Перейра
 Рио Фердинанд  Эмерсон
 Патрис Эвра  Эсекель Гарай
 Антонио Валенсия (80)  Аксель Витсель
 Майкл Кэррик  Бруну Сезар
 Даррен Флетчер  Николас Гайтан (68)
 Луиш Нани  Хави Гарсия
 Эшли Янг  Пабло Аймар (83)
 Димитар Бербатов  Родриго
Сэлгээ
 Хавьер Эрнандес, 80  Мигеш Витор, 58
 Крис Смоллинг, 82  Неманья Матич, 68
   Рубен Аморим, 83

Шар хуудас

 Даррен Флетчер, 33  Эсекель Гарай, 16
 Майкл Кэррик, 76  Артур, 39
   Макси Перейра, 85

Энэ хэсгийн Оцелул – Базель багуудын тоглолт тун ширүүн өрнөж 3 : 2-оор зочин баг Базель ялалт байгууллаа. Ийнхүү тэд 8 оноотой болж Юнайтедийн араас шил даран нэхэж байна.

Базелийн Александр Фрай , Фабиан Фрай  нар 4 минутын зайтай хоёр гоол хийж тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн. Улмаар Марко Штреллер тооны харьцааг 3 : 0 болгосноор тэдний ялалт баталгаатай болсон. Цаг дуусахаас өмнө Оцелул  хоёр гоол хийсэн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Бухарест. Стадион “Национал”.
Шүүгч- Том Харальд Хаген (Норвег).

ОЦЕЛУЛ – БАЗЕЛЬ – 2:3 (0:3)
Ф.Фрай, 10 (0:1). А.Фрай, 14 (0:2). Штреллер, 37 (0:3). Джурджиу, 75 (1:3). Антал, 81 (2:3).

С ХЭСЭГ

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД (Англи), БЕНФИКА (Лиссабон, Португал),
БАЗЕЛЬ (Швейцарь), ОЦЕЛУЛ (Румын).

 

N Баг ТТ Х Т Хж +/- О
1   БЕНФИКА 5 2 3 0 7-4 9
2   МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 5 2 3 0 10-6 9
3   БАЗЕЛЬ 5 2 2 1 9-9 8
4   ОЦЕЛУЛ 5 0 0 5 3-10 0

 

GD Star Rating
loading...
Юнайтед Бенфикаг барсангүй , 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. sanaa says:

    manu giin otongiin goaluudiig shuugchid yagaad hardagui yum boldoo

    GD Star Rating
    loading...
  2. puntsag says:

    harin tii berba muu bugsnii us

    GD Star Rating
    loading...
  3. uranbold says:

    Puntsag naad video-goo sain uz! Idewhgui otoon bgaaz dee. Bugnii us gej jinhne chi bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: