loading...
Дортмундын “Борусси” багт тоглож буй Марио Гётце хэмээх 19 настай жаал сүүлийн үед томчуудыг араасаа хуйлруулах боллоо. Өнгөрсөн зун “Манчестер Юнайтед” түүнийг авахаар оролдсон ч үнэ хөлсөн дээрээ тохирч чадаагүй. Тэгвэл “Арсенал” тэднээс илүү их мөнгө амласнаар залуу одыг урвуулах боломжтой гэж үзжээ. Саяхан Лондоны багийн скаутууд “Бавари”-“Борусси”-гийн тоглолтыг үзсэн бөгөөд тэр тоглолтод Гётце хожлын ганц гоолыг оруулсан юм.
Үүний дараа “Арсенал”-ын Гүйцэтгэх захирал Айван Гадзидис энэ долоо хоногтоо багтаан Дортмундын багт саналаа албан ёсоор хүргүүлэхээр шийдсэн байна. Daily Mail мэдээлснээр лондончууд залуу одын төлөө 30 сая зарцуулахад бэлэн байгаа аж. 1992 онд төрсөн Гётце довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бөгөөд өнгөрсөн улиралд найман гоол оруулан, 12 дамжуулалт өгч, багаа аварга болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Харин шинэ улирал эхэлснээс хойш зургаан бөмбөг оруулж, долоон дамжуулалт өгөөд буй. Мөн өнгөрсөн жилээс Германы шигшээд тоглох болсон билээ.
loading...




Хайран мөнгө Фабрегастай бараг үнэ дүйцэхнээ…
loading...
avchaasai
loading...
Fabregas-s hamaagui iluu zaluu yum chin tgd ch bas tom bag ruu ooriinhoo uniig hyamdruulj yavdag languuni baraa bish
loading...