Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Арсенал, Боруссия Дортмунд, Европын хөлбөмбөг » Арсенал шөвгийн 16-д

GD Star Rating
loading...

 

 

 

 

 

 

 

 

 

 

Арсенал германы аварга Борусси Дортмундыг 2:1 харьцаагаар хожиж,  F хэсгээс шөвгийн 16-д шалгарлаа. Робин ван Персигийн  ( 49, 86) хоёр гоол “Буучидыг” ялалтанд хөтлөв.

Энэ хоёр баг шинэ улирлыг тааруухан эхлүүлсэн. Гэхдээ сүүлийн үед лигтээ сайн тоглолтыг үзүүлж ээлж дараалалсан ялалтуудыг авсаар байгаа. Хамгийн сүүлд тэд тус бүртээ тун хүндхэн тоглолтыг давж хожил авцгаасан. Арсенал Норвичийг ,  Дортмунд Байерныг ялсан билээ. Харин аваргуудын лигт тэдний байдал тэс ондоо юм. Арсенал хэсэгтээ нэг ч хожигдоогүй тэгээд ч энэ тоглолтоос нэг оноотой салхад тэдэнд хангалттай байлаа.

Дортмунд тоглолтоо хүчтэй эхлүүлсэн . Гэвч нэгдүгээр үеийн дунд хэсэгт гол тоглогчид болох Гөтце болон Свен Бендер гэмтлийн улмаас талбайг орхиход хүрэв. Энэ явдлаас хойш “хар шаруудын” тоглолт илт суларчээ. Арсенал  бөмбөгийг 60 хувьтай эзэмшиж тоглолтыг давамгайлах болов. Нэгдүгээр үе хуурай тэнцээгээр дуусаж, завсарлагааны дараа  Сонг Дортмундын гурван тоглогчыг хууран гайхалтай дамжуулалтыг  Ван Персид өгсөнийг  мөргөж гоолдов. Хоёр баг тоглолтын 86 дахь минут хүртэл тэмцэлдсэний эцэст Ван Перси хоёрдахь гоолоо Вайденфеллерийн хаалганд төвөггүй оруулав. Цаг дуусах мөчид Дортмундын Шинжи Кагава тооны харьцааг 2:1 болгож ойртуулсанаар тоглолт өндөрлөжээ.

F хэсэгт Марсель  Олимпиакос багуудын тулаанд грекчүүд 0:1- ээр хожсоноор Марсель 7 оноотой , Олимпиакос 5 оноотой боллоо. Дортмундын хувьд бүх найдвар тасраагүй байгаа юм. Хэрвээ Арсенал Олимпиакосийг хожиж, тэд сүүлийн тойрогт Марселийг 4 бөмбөгийн зөрүүтэй хожвол цаашид шалгарах  найдвар байгаа билээ.

 

АРСЕНАЛ – БОРУССИЯ Д – 2:1 (0:0)
 Ван Перси, 49 (1:0). Ван Перси, 86 (2:0). Кагава, 90+2 (2:1).
Арсенал Боруссия Д
 Войцех Щесны  Роман Вайденфеллер
 Пер Мертесакер  Матс Хуммельс
 Томас Вермален  Лукаш Пищек
 Лоран Косельни (83)  Фелипе Сантана
 Андре Сантос  Марсель Шмельцер
 Микель Артета  Себастьян Кель (64)
 Арон Рэмси  Марио Гөтце (29)
 Александр Сонг  Кевин Гросскройц
 Робин Ван Перси  Свен Бендер (25)
 Тео Уолкотт (86)  Шинжи Кагава
 Жервиньо (74)  Роберт Левандовски
Сэлгээ
 Йосси Бенаюн, 74  Мориц Лейтнер, 25
 Йохан Журу, 83  Иван Перишич, 29
 Абу Диаби, 86  Лукас Барриос, 64

Шар хуудас

 Тео Уолкотт, 63  Марсель Шмельцер, 53
 Арон Рэмси, 76  
 Йосси Бенаюн, 78  

 

ГРУППА F.

АРСЕНАЛ (Лондон, Англи), МАРСЕЛЬ (Франц),
ОЛИМПИАКОС (Пирей, Грек), БОРУССИЯ (Дортмунд, Герман).

 

N Баг Т Х Тн Хж Гоол О
1   АРСЕНАЛ 5 3 2 0 6-3 11
2   МАРСЕЛЬ 5 2 1 2 4-2 7
3   ОЛИМПИАКОС 5 2 0 3 5-5 6
4   БОРУССИЯ Д 5 1 1 3 4-9 4

 

 

GD Star Rating
loading...
Арсенал шөвгийн 16-д , 9.7 out of 10 based on 15 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. WoW Robin v Persie chi bol zugeer l Super Star yumaa uzlee harlaa angailaa bishirlee Gaihlaa nudeeree haraagui bol ergelzeh bailaa magtaad heleh ug ch bagadmaar , dortmundiin dasgaljuulagch ni hurtel bishirsen bna shde Europ.d Robin shig toglogchiig bi baitugai mergejiltnuud odoogoor olj harahgui l bgaa shu

    GD Star Rating
    loading...
  2. Arsenal says:

    Үнэхээр сайн бна, одоо энэ байдлаа хадгалаад энэ үнэхээр нэг аваасай билээ. Ван Перси ч аз биш авьяасаарай гоолдож бна даа…

    GD Star Rating
    loading...
  3. MUFC says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 450 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad 2 sariin l nuur uzej bgaa (Adminaa bi helsneer chini deed tal ni 2 udaa l uuniigee oruulj bgaa shu gdg.g sanuulaya)

    GD Star Rating
    loading...
  4. arsen says:

    nisdeg Holland ch nisej bna daa. laitai bna

    GD Star Rating
    loading...
  5. Тиймээ Ашгүй дээ Урагшаа Арсенал Одоо Цом Авах Цаг Чинь Болсон Хожисон ч Хожигдсон Би Арсеналын ФЕН!!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  6. munkhuu says:

    priemer leugue t gants holland iin ner turiig avj yavj bgaa hundee van persie bol aguuu

    GD Star Rating
    loading...
  7. storm says:

    toglolt bolgondoon dabel sain bna

    GD Star Rating
    loading...
  8. xzbunny says:

    glory arsenal van persie maani arsenalin maani captain gedgee batalj ogch bn da.

    GD Star Rating
    loading...
  9. zorro says:

    arsenal arsen arslan bag mini ene gaihaltai togloltoo uliral dustal hadgalaarai hairtai bag mini ene jil yamar negen tsom zaaval avna itgej bna chadna ta nar

    GD Star Rating
    loading...
  10. Bi bna says:

    Bitgii tsagaan hel am hurcheesee ene ercheeree amjilt. ARSENAL is only team play. Amjilt n bagaaraa setgel zurhtei togloj baigaad. hehe

    GD Star Rating
    loading...
  11. Arsenal says:

    Bitgii tsagaan hel am hurcheesee ene ercheeree amjilt. ARSENAL is only team play. Amjilt n bagaaraa setgel zurhtei togloj baigaad. hehe

    GD Star Rating
    loading...
  12. on says:

    bombogoo nisgeed ogoorei ih buuchidaa…………….. fabregas aljiisan bol odoo van persie alaad ogjiinoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: