loading...

Леверкузен “ Бай Арена” –д Баллакийн тэмдэглэлт ойтой давхцан Челсиг 2:1 –ээр хожиж баяр дээр баяр нэмэв. Ингэснээр Райнландчууд аваргуудын лигийн E хэсгээс шалгарах эрхтэй боллоо.
Хоёр баг нэгнийгээ хүлээсэн маягтай тоглолтоо эхлүүлсэн. Гэхдээ гоолын боломжууд хангалттай гарсан гэж болно. Кастрогийн булангын цохилтыг Баллак мөргөж хөндлөвч оносон нь анхны аюултай довтолгоог байлаа. Дараа нь Дрогба хаалгач Леног хуурч гарсан боловч бөмбөгөө хаалга руу чиглүүлж чадсангүй. Үүнээс хойш Леног туршсан хэд хэдэн цохилтууд ирсэнийг залуу хаалгач хамгаалж чадсан. Ингээд нэгдүгээр үе гоолгүй өндөрлөж, хоёрдугаар үед Дрогба (48) тоглолтын эхний гоолыг оруулсанаар “цэнхэрүүд” хошуучилж эхлэв. Баллакийн унаж татсан бөмбөгийг Чех амжиж хаалаа. Дараа нь Баллак дахин Чехийн эсрэг ойроос тун аюултай цохисон ч хуучин багийн анд нь хаасан юм. Удалгүй Байер Леверкузенд сэлгээгээр орж ирсэн Дердийок (73) тооны харьцааг тэнцүүлж, талбайн эздийг сэргээв. Нөгөө талд Леверкузений 16-гийн шугаманд Ларс Бендер Дрогбагийн бөмбөг рүү довтлох үедээ унагаасан боловч шүүгч тоглолтыг цааш үргэлжлүүлхээр шийджээ. Тоглолт дуусахаас өмнөхөн Мануэль Фридрих (90+1) булангын цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж хожлын гоолыг оруулав.
Валенсия Генкийг 7:0 харьцаагаар хожиж 8 оноотой болж, Челситэй оноо тэнцлээ. Байер Леверкузен 9 оноотой болж , Генк 2 оноотой хүснэгтийн сүүл мушгиж байна.
| БАЙЕР – ЧЕЛСИ – 2:1 (0:0) | |
| Байер | Челси |
| Бернд Лено | Петр Чех |
| Гонсало Кастро | Бранислав Иванович |
| Даниэль Швааб (57) | Даивд Луис (69) |
| Мануэль Фридрих | Жон Терри |
| Михал Кадлец (71) | Жозе Босингва |
| Эмер Топрак | Рамирес |
| Ларс Бендер | Рауль Мейрелеш (80) |
| Михаэль Баллак | Франк Лэмпард |
| Сидней Сэм | Хуан Мата (66) |
| Симон Рольфес | Даниэль Старриж |
| Штефан Кисслинг (83) | Дидье Дрогба |
| Сэлгээ | |
| Андре Шюррле, 57 | Флоран Малуда, 66 |
| Эрен Дердийок, 71 | Алекс, 69 |
| Бастиан Очипка, 83 | Жон Оби Микел, 81 |
|
Шар хуудас |
|
| Штефан Кисслинг, 36 | Бранислав Иванович, 55 |
| Михал Кадлец, 40 | Рауль Мейрелеш, 72 |
| Михаэль Баллак, 44 | |
хүснэгт

ГРУППА Е.
![]()
| ЧЕЛСИ (Лондон, Англи), ВАЛЕНСИЯ (Испани), БАЙЕР (Леверкузен, Герман), ГЕНК (Бельги). |
|
|
| N | Баг | Т | Х | Тн | Хж | Гоол | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
5 | 3 | 0 | 2 | 7-7 | 9 |
| 2 | |
5 | 2 | 2 | 1 | 10-4 | 8 |
| 3 | |
5 | 2 | 2 | 1 | 12-4 | 8 |
| 4 | |
5 | 0 | 2 | 3 | 1-15 | 2 |
loading...




Valencia 2t bichigdej bgaa goal-n zoruugeer
loading...
chelsea yachivdaa oird neg l taaruu bh chini hesgeesee 2 oor l garah ym shig bnadaa ene jil arai man u chelsea 2 hesgeesee garch chadahgui bhiin bish bgadaa .. tegvelch sonin ym bolnodoo oird duuldaagui
loading...
Aaaaaaaaaaaaaa Arai 3aar garch Euro league NTR d oroh yum bish bizdee. Oroi l Toim Harahaas SdaRARaRaRaRa
loading...
ЭЭЭЭЭ Челси Яасан Бэ Гэнэт Уналтанд Орох ЮМ Торресийг Дэмий Авсан Юм уу Гэж Бодож Эхэлж байна СДА
loading...
chelsea ugaasaa sugashdee. fanatuud ni hurtel hudlaashdee
loading...
malaa togloltiin vzchiheed huts za torresiig gargaagui yum za al chin yu we chin nohoon buus hhudlaa amniihaa zorgoor hutsahnee bugsuu ugaaj chadahgui haltar gulug chin vhwel taarna delhiigees zail za oison
loading...
Челси одоо Боашийг явуулах цаг болсон баймаарийн. Лав л сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь нухуулчвуу яав. Аа бас ижил оноотой багууд бөмбөг тоолохоо болисон. Хоорондын тоглолт хардаг болсон. Тиймээс Валенсия 3-т байгаа хэрэг.
loading...
medeej ManU hesgeesee garna, harin chelsea Europa cupd toglono, chelseagiin fanatuudad Europa cupiin awraga bolooroi gj eruue
loading...
энэ Manchester United чинь харин мэдрэлээрээ сегадцан гаруу гүй юу хөөе нус минь сонсож бай medeej ЧЕЛСИ hesgeesee garna, harin ManU Europa cupd toglono, чиний дэмждэг ManU-д Europa cupiin awraga bolooroi gj eruue
loading...
2уулаа европа лигт тоглох байж юундаа хэрэлддэг юм. европа лигийн аваргын төлөө хоорондоо үзэхийг ерөөе.
loading...