loading...
OХУ-ын Уфа хотноо болсон бүстэй барилдааны Дэлхийн цомын тэмцээнээс 62 кг-ын жинд Баянхонгор аймгийн “Хонгор” дэвжээний тамирчин, энэ жилийн дэлхийн аварга Б.Эрхбаяр хүрэл медаль хүртсэн байна. Арваннэгдүгээр сарын 17-20-нд зохиогдсон тус тэмцээнд манай долоон тамирчин оролцсоноос 90 кг-д Х.Цогтбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ.
Тэрчлэн тэмцээний эхний өдөр долоон улс өрсөлдсөн багийн барилдаанд манайхан эхний тойрогтоо ОХУ-д 2:5-аар ялагдаж, дараа нь Тажикистаны бүстэй барилдаанчдыг 4:3-аар хожоод, хүрлийн төлөө Европын нэгдсэн багт 3:4-өөр дийлдсэнээр айргийн тавд оржээ.
loading...



