loading...
МХБХолбооны Футзалын Ордонд болж байгаа “Футзалын нээлттэй тэмцээн”-ий шилдэг 8 баг тодорсон байна. Нийт 21 багийн 250 гаруй тамирчид Футзалын Ордны анхны тэмцээнд амжилттай оролцож байна.
Лигийн багуудаас “А” хэсгээс Орхон аймгийн “Хангарьд” клуб 1 дүгээр байраар шалгарсан бол ХасБанкны “Хүлэгүүд” баг 2 дугаар байраар шалгарлаа. Энэ 2 баг хэн нь 1 дүгээр байраар шалгарахаа үзсэн сүүлийн тоглолтод 4:2-ийн харьцаатайгаар “Хангарьд” баг хожсон байна.
Харин “B” хэсэгт “Хоромхон” клуб “Улаанбаатарын мазаалайнууд” багийг 4:0 харьцаатайгаар хожин, 1 дүгээр байраар гарсан бол 2 дугаар байраар Улаанбаатар Дээд Сургуулийн 1 дүгээр баг шалгарчээ. “Улаанбаатарын мазаалайнууд” баг хэрвээ сайн тоглосон бол хэсгээсээ гарах боломжтой байсан боловч чадсангүй.
Сонирхогчийн багуудаас “А” хэсэгт Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Газрын “Сүлд” баг амжилттай тоглон, 1 дүгээр байраар шалгарсан бол “Монос Вестерн” баг 2 дугаар байраар гарч ирлээ. Тэдний оноо тэнцсэн боловч хоорондын тоглолтын харьцаагаар ийнхүү “Сүлд” 1 дүгээр байраар гарч ирсэн ажээ.
“B” хэсэгт 5 баг өрсөлдсөн боловч харамсалтай нь 2 баг тэмцээнээ дуусгалгүй хаясан байна. Нэр хүндтэй тэмцээнд байгууллагаасаа ихээхэн зардал гарган оролцож байгаа боловч сахилга бат муугаас ийнхүү замын дундаас гарч тоглолтоо орхиж байгаа нь тун харамсалтай. ТЗБКомисс МХБХ-ны “Нийтлэг журам”-ийн дагуу сахилга бат алдсан “Nomads” болон “Dream Team” багуудад шийтгэл оногдуулах нь зүйтэй болов уу.
Энэ хэсгээс “Хаан Хүнс Титэм” баг үнэхээр урамтай тоглолтыг үзүүлсээр тэргүүлсэн бол 2 дугаар байраар “Континенталь” баг гарч ирлээ.
Ийнхүү “Футзалын нээлттэй тэмцээн”-ий шилдэг 8 баг тодорлоо. Өнөөдөр болох тэмцээний хуваарийг танилцуулбал:
|
Хэсгийн байр |
Баг |
Хэсгийн байр |
Баг |
Тоглох цаг |
|
“А”С1 |
СҮЛД |
“В”С2 |
КОНТИНЕНТАЛЬ |
14:00-14:50 |
|
“В”С1 |
ХААН ХҮНС ТИТЭМ |
“А”С2 |
МОНОС ВЕСТЕРН |
14:50-15:40 |
|
“А”Л1 |
ХАНГАРЬД |
“В”Л2 |
УБДС |
15:40-16:30 |
|
“В”Л1 |
ХОРОМХОН |
“А”Л2 |
ХҮЛЭГҮҮД |
16:30-17:20 |
Аль хожсон багууд нь хагас шигшээд шалгарах тул хөлбөмбөг сонирхогчдыг МХБХ-ны “Футзалын Ордон”-д хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...




xangarid uragshaaa…dairad gar UBU bnu busdi n bvgdi
loading...
shvvgch nar n urdiin adilaaraa hiideg heweerei bna lee shvv zailtsan sda nar vhwel taarna hedin tsaasnii tuluu bag alhaa bolimoor hezee hul bumbug hugjnuuu vnheer haltar hul bumbugiin holbooo ashgiin tuluu yaj mungu idehwee gesen haltaruuud zailaasai
loading...
horomhon-monos western, hangarid-kontinental baguud 4d uldjee gj
loading...
Monos-Westernii zaluusdaa amjilt hvsii dandaa azgvitej bdag bag ene jil chansaagaa haruulaad og Horomhontoi sain toglooroi amjilt
loading...
monos western uragshaa
loading...
Die in Hell MFF!!!!!!!!!
loading...
энэ хаана байгуулагдсан юм бэ
loading...