Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хоккей » Хоккейчид 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

GD Star Rating
loading...

Энэ онд Монголын спортод түүхт ой олон тохиож буй. Тэдний нэг нь Монголын хоккейн холбооны 20 жилийн ой бөгөөд тэд баяраа арванхоёрдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод тэмдэглэхээр болжээ. МХХ ойн хүрээнд хоёр тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь ирэх сарын 12-16-нд Улаанбаатар хотод, “Бяцхан Билэгтхүү” клубийн мөсөн талбайд болох 2011-2012 оны лигийн нэгдүгээр тойргийн тоглолт аж. Харин хоёр дахь нь нэгдүгээр сарын 4-7-нд ахмад тамирчдын хооронд болох тэмцээн юм. Лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт нэгдүгээр сарын 11-15-нд Дарханд, шигшээ тоглолт хоёрдугаар сарын 1-5-нд Эрдэнэтэд болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: