loading...
Монголын жүдо бөхийн холбоо, “Тэмүүжин” спорт сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй өсвөр үе, залуучуудын “Temuujin Cup-2011” тэмцээн өчигдөр тус төвийн спорт зааланд эхэллээ. Жүдо бөхийг улс, орон даяар сурталчилах, өсвөрийн залуу жүдочдын ур чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх, шигшээ багийн залгамж халааг бүрдүүлэх зорилготой тус тэмцээн хөвгүүдийн 13, охидын долоон жинд болж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЖБХ-ны ерөнхийлөгч, ЗТБХБ-ын сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Баттулга болон холбооны удирдлагууд оролцсон. “Temuujin Cup-2011” тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 27, 34, 42 , 50, 60, 73, +81, охидын 40, 48, 57, +63 кг-ын жингийн аваргууд тодорсон бол өнөөдөр үлдсэн жингийн медальтнууд тодорно.
loading...



