loading...
Шайбтай хоккейн гуравдугаар дивизоны 2012 оны насанд хүрэгчдийн ДАШТ дөрөвдүгээр сарын 15-21-нд Туркийн Эрзурум хотод болно. Энэхүү тэмцээнд Монгол, БНАСАУ, Ирланд, Турк, Люксембург, Грекийн шигшээ баг оролцох болжээ. ДАШТ-ий хуваарийг сонирхуулбал манайхан 15-нд БНАСАУ-тай, 16-нд Турктэй, 18-нд Люксембургтэй, 19-нд Ирландтай, 21-нд Гректэй тоглох аж. Гуравдугаар дивизонд эхний хоёр байр эзэлсэн баг нь ирэх жил нь хоёрдугаар дивизион руу дэвшдэг дүрэмтэй. Манайхан ДАШТ-д сүүлчийн жилүүдэд тогтмол оролцож байсан ч энэ хавар замын зардал олдоогүйн улмаас ӨАБНУ-ыг зорьж чадаагүй юм.
loading...



