Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » Анхны академи ажлаа эхлэв

GD Star Rating
loading...

2011-11-26нд буюу Улс тунхагласан баярын билэг дэмбэрэлтэй өдөр “Хос мастер” шатрын клуб үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Монголдоо шатрын анхны академи болсон албан ёсны нээлтэд гавъяат цолтон Л.Мягмарсүрэн, С.Хандсүрэн, П.Жигжидсүрэн, Хөдөлмөрийн гавъяаны шинэхэн одонт Ж.Лхагваа, МБАТ-ий анхдугаар спартакиадын аварга Г.Чилхаасүрэн нарын ахмадууд,  Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нарын их мастерууд тэргүүтэй шатарчид болон шатрын зүтгэлтэн, сонгуультнууд оролцов.

Гэр бүлийн хосууд-спортын мастерууд М.Баасанжав, Н.Энхнасан нарын үүсгэн байгуулсан энэхүү шатрын академи нь өөрийн орондоо энэ спортыг хөгжүүлэх талаар томоохон зорилтуудыг өмнөө тавин тогтмол үйл ажиллагаа явуулах ажээ.

13-р хороололд байрладаг энэ академийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  www.hosmaster-chess.mn   -д үзнэ үү.

GD Star Rating
loading...
Анхны академи ажлаа эхлэв, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: