Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Хамбург, Ханновер » Шлаудраф гайхалтай гоолоор багаа аврав

GD Star Rating
loading...

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бундеслигийн 14-р тойргын тоглолтонд уламжлалт хэд хэдэн дерби тоглолтууд явагдсан юм. Үүний нэг бол хойд нутгийн тулаан буюу Ханновер 96 -Хамбург багуудын тоглолт байлаа.

Дасгалжуулагч Финк Хамбургт ирсэн цагаасаа хожигдол аваагүй муугүй амжилт үзүүлж байгаа. Багаа хүснэгтийн хонгилоос гаргах түүний төлөвлөгөө амжилттай хэрэгжсээр  байна . Тэр Нидерзаксоний нийслэл Ханновероос  хожил авах зорилготой ирсэн. Тийм ч учраас тоглолтын эхнээс талбайн эздээс илүү ажиллаж, гоолын боломжуудыг нээж байлаа. Гэхдээ Ханноверчууд зочидоос огтхон ч нуугдсангүй.  Хамбургийн хаалганд хийсэн олон аюултай довтолгоог хаалгач Дробни тухай бүрт нь тун сайн хамгаалав. Ялангуяа нэгдүгээр үед Шлаудраф болон Абделлауе нарын довтолгоог амжилттай  няцааж багаа аварсан юм. Хоёрдугаар үед булангын цохилтоос ирсэн дамжуулалтыг Жеффри Брума гоол болгов. Энэ гоолын дараа Ханза хотынхон илүү итгэлтэй тоглолтыг үзүүлж байлаа. Гэвч тоглолтын 79 дэх минутад Ханноверийн багийн ахлагч Жерундулогийн булангын цохилтыг Шлаудраф газарт буулгалгүй  шууд  ” нуман цохилтоор”   гоолдов. Цохилт 106 км цагийн хурдтай Дробнигийн хаалганд орсон бөгөөд оны шилдэг гоол  болно  хэмээн олон хүн үзэж байна. Түүний дотор өрсөлдөгч багийн дасгалжуулагч Финк  Шлаудрафын гоолыг магтсан юм.

Финк Хамбургийг удирдсан цагаас хойш зургаа дахь тоглолтондоо хожигдолгүй өндөрлөв. Тэд 14 оноотой хүснэгтийн 14 –р байрт бичигдэж байна. Ханновер 96 өөрийн хоёр тоглолт дарааллан хожил авч чадаагүй ба 20 оноотой хүснэгтийн 8-р байрт байна.

ХАННОВЕР – ХАМБУРГ – 1:1 (0:0)
 Брума, 64 (0:1). Шлаудраф, 79 (1:1).
Ханновер Гамбург
 Рон-Роберт Цилер  Ярослав Дробны
 Стивен Черундуло  Деннис Дикмайер
 Карим Хаги  Жеффри Брума
 Эммануэль Погатец  Хайко Вестерманн
 Кристиан Шульц  Деннис Аого
 Мануэль Шмидебах  Гойко Качар, 81
 Серхио Пинту  Томас Ринкон
 Кристиан Пандер  Марсель Янсен, 84
 Мориц Штоппелькамп, 67  Гекхан Торе
 Мохаммед Абделлауе, 84  Сон Хюн Мин
 Ян Шлаудраф  Хосе Паоло Герреро
Сэлгээ:
 Артур Собич, 67  Роберт Теше, 81
 Константин Рауш, 84  Иво Иличевич, 84

Шар хуудас :

 Карим Хаги, 34  Деннис Аого, 78
 Серхио Пинту, 80  Иво Иличевич, 90

 

 

.

GD Star Rating
loading...
Шлаудраф гайхалтай гоолоор багаа аврав, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. оргил says:

    yanziin goyo gool bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: