Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Боруссия Дортмунд, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Шальке 04 » “Revierderby”-д Дортмунд ялав

GD Star Rating
loading...

Германы бүх дербийн “ЭХ”  хэмээн нэрлэгддэг “Revierderby” буюу Рурийн сав газарт  орших хоёр том хотын   Шальке 04 болон Дортмундын 139 дэх тулаанд хар шарууд 2:0 харьцаатай хожил авлаа.

Энэхүү тулаанд ялалт байгуулах нь нэр төрийн хэрэг учраас бусад тоглолтуудаас үргэлж онцгой байсаар ирсэн билээ.  Дортмунд аваргуудын лигт хожигдсоны дараа  дербид заавал ялах  даалгавартай болсон. Тэд  тактикийн  болоод сэтгэл зүйн бэлтгэлээ үнэхээр базаасан байлаа.  Дортмундын  үндсэн бүрэлдэхүүнд довтлогч Лукас Барриос  гарсан бол түүнийг гэмтэлтэй байх хугацаанд орлож байсан   Левандовский   чанх ард нь талын  байрлалд тоглов. Харин Марио Гөтцэ зүүн, Якуб Блашчиковский баруун жигүүрт гарчээ. Аваргуудын лигийн Арсеналтай хийсэн тоглолтонд эрүүндээ гэмтэл авсан Свен Бендерийн оронд залуу тоглогч Мориц Лайтнер орыг нь залгав. Хамгаалалтын  гинжин дөрвөлд  Пишек, Шмельцер, Сантана болон Хуммельс нар гарчээ. Дортмунд сүүлийн 7 тоглолтоос 19 оноо авсан . Харин Шальке  сүүлийн 7 тоглолтоос 16 оноо цуглуулсан. Энэ амжилт нь анх 1996 оноос   Шалькег дасгалжуулж багагүй амжилтанд хүргэж байсан  Хууб Стивенс  хуучин багтаа эргэн ирсэнтэй салшгүй холбоотой.  Стивенс энэ тоглолтонд хоёр шилдэг довтлогч  Хунтелаар , Раулын хослолыг илгээв. Хагас хамгаалалтанд  гэмтэл авсан Фарфаны  байрлалд Баумйохан, зүүн жигүүрт Юлиан Дракслер, Холтби, Жонес хамгаалалтын гинжин дөрвөлд Фукс,  Пападопулус, Матип, Учида нар гарчээ.

Дортмунд ширүүхэн эхлэлийг тавьж , хоёрдахь минутад анхны аюултай цохилтыг хийв. Роберт Левандовский (16) тоглолтын эхний гоолыг мөргөн оруулж, улирлын есдэх гоолоо оруулав. Ингээд нэгдүгээр үе Дортмундын давамгайлалаар өндөрлөв. Хоёрдугаар үед Шальке илүү идвэхтэйгээр тоглолтоо эхлүүлэв. Гэхдээ гоолын боломж үнэхээр гаргаж чадсангүй. Дортмундын хамгаалалт батбэх байсан ба бүх тоглогчид хамгаалалтанд идвэхтэй оролцож байлаа.  Шалькегийн 16 –гийн шугамаас гарч явсан бөмбөгийг Куба мөргөж, Хуммельс түүнийг Барриосд дамжуулав. Харин Барриосийн зайлшгүй гоол болгох цохилтыг Ларс Уннершталь хаав. Гэвч ойсон бөмбөгийг Сантана хүчтэй цохиж хаалганд оруулсанаар тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

Дортмунд 29 оноотой болж хүснэгтийг тэргүүлж эхэллээ.  Хэрэв маргааш буюу Ням гарагт Байерн  Майнцын  талбайгаас 3 оноо авч чадахгүй бол Дортмунд хүснэгтийн тэргүүлэгч хэвээр үлдэнэ.

БОРУССИЯ Д – ШАЛЬКЕ 04 – 2:0 (1:0)
 Левандовски, 16 (1:0). Фелипе Сантана, 61 (2:0).
Боруссия Д Шальке 04
 Роман Вайденфеллер  Ларс Уннершталь
 Лукаш Пищек  Ацуто Учида
 Фелипе Сантана  Кирьякос Пападопулос
 Матц Хуммельс  Жоэль Матип
 Марсель Шмельцер  Кристиан Фухс
 Себастьян Кель  Джермейн Джонс
 Мориц Лейтнер  Льюис Холтби, 82
 Якуб Блащиковски, 88  Александер Баумйоханн, 79
 Марио Гөтце, 89  Юлиан Дракслер, 54
 Роберт Левандовски  Рауль
 Лукас Барриос, 78  Клаас-Ян Хюнтелар
Сэлгээ:
 Шинжи Кагава, 78  Теему Пукки, 54
 Кевин Гросскройтц, 88  Чиприан Марика, 79
 Патрик Овомойела, 89  Хосе Хурадо, 82

Шар хуудас :

 Себастьян Кель, 79  Джермейн Джонс, 35
   Кирьякос Пападопулос, 43
   Жоэль Матип, 58
   Ацуто Учида, 64

 

GD Star Rating
loading...
“Revierderby”-д Дортмунд ялав, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. maanag maanu says:

    zailaachee maanagaa tenegee naad Pionaagiin nuhuriig daguulaad tonilooch

    GD Star Rating
    loading...
  2. Manchester United says:

    MUFC hugshuun odoo bolnoo, chamaig demjij bgaa gxdee odoo bolno, eswel zugeer l linkee uldeechixeech dee, door n ilvv dutuu tailbar bichij xvn amitanii durgvi xvrgexee bolio, amjilt xvsie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: