Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Майнц 05, Тоглолтын анализ » Байерн Мюнхен хямралд оров уу?

GD Star Rating
loading...

Бундеслигийн 14-р тойргын тоглолтонд үнэмлэхүй аварга Байерн Мюнхен Майнцад 3:2 харьцаатай хожигдов. Ингэснээр лигийн өрсөлдөөн улам сонирхолтой болж эхэллээ. Учир нь Борусси Дортмунд болон Борусси Мөньхенгладбах багууд Байернаас 1 онооны илүү боллоо. Лигийн хоёр тоглолт дарааллан хожигдсон  Байерн хямралд орсон уу ?

Байерн өнгөрсөн тойрогт өөрийн талбай дээрээ Дортмундад хожигдсон. Энэ удаад Майнцын талбайд 3 бөмбөг хаалгандаа алдав. Харин Байерны төвийн хамгаалагч Даниэль Ван Бойтен Майнцын хаалганд  хоёр гоол оруулсан юм. Довтлогч биш мөн хагас хамгаалагч ч биш. Сонирхолтой байгаа биз ?

Майнцын дасгалжуулагч Томас Тухел энэ улиралд ихэвчлэн хэрэгжүүлсэн 4-3-1-2 тактикаас татгалзаж 4-4-1-1 хувилбарыг сонгожээ. Үүнд  гэмтэлтэй болон шийтгэлтэй байгаа гурван тоглогчыг орлуулан Свенссон, Фати,   довтлогч Аллагуй нарыг бүрэлдхүүндээ багтаажээ. Дашрамд дурьдахад Томас Тухел  бундеслигийн хамгийн залуу дасгалжуулагч бол Юп Хайнкес хамгийн ахмад нь билээ.

Юп Хайнкес  аваргуудын лигт Вильяреалыг 3:1 –ээр хожсон  бүрэлдхүүнд мөн л өөрчлөлт хийсэн. Бадстубер төвийн хамгаалалтанд Даниэль фан Бойтонтой зэрэгцэж, Боатенг баруун жигүүрийн хамгаалалтанд гинжин дөрвөлд холбогджээ. Тони Кроос Гомесийн чанх ард байрлаж, зүүн,  баруун жигүүрт  Рибери , Мюллер нар гарсан. Швайнштайгерийг бүрэн орлох тоглогч байхгүй нь  өмнөх тоглолтуудаас харагдсан. Гэхдээ Густаво, Алаба нараас өөр хамгаалалтын хагасад тоглох хэн ч байхгүй. Тэд 4-2-3-1 тактиктай талбайд гарчээ.

Томас Тухелийг хоёрдахь Юрген Клоп гэж нэрлэдэг нь оргүй зүйл биш юм. Тэрээр Дортмундын адил Байерны хагас хамгаалалтыг идвэхгүй болгохын тулд 4-4-1-1 байрлалыг сонгосон нь тодорхой. Хагас хамгаалалтын хоёр жигүүрийн тоглогч болох Калижури , Николай Мюллер нар урагшаа, төв рүү түрсэн байдалтай тоглосон. Үүний дүнд хамгаалалтын хагасын хоёрт  (Алаба, Густаво) ойрхон зогсож,  Байерны хоёр жигүүрийн хамгаалагчыг сул орхиж, бөмбөгтэй харьцах боломжыг нь нээсэн мэт.  Гэхдээ бөмбөг авах  бүрт нь маш хурдан   прессинг хийж, урагш довтлох хөдөлгөөнийг хязгаарласанаар ихэнхдээ арагшаа татсан дамжуулалтыг өгөхөд хүргэж байлаа. Тиймээс Кроос ердөө 73, Алаба 60 удаа бөмбөгтэй контаклсан  дүн гарчээ. Майнцын тоглогчид маш идвэхтэй,  хөдөлгөөнтэй байсан нь тактикаа талбай дээр  хэрэгжүүлэх гол хүчин зүйл болж байв. Тиймээс Майнцын тоглогчид Байерны тоглогчидоо  нийт 6 км илүү гүйсэн байна. Байерны жигүүрийн болон төвөөр хийх довтолгоо амжилт муутай болж байсан тул алсын дамжуулалтаар тодруулж хэлбэл Боатенгаас шууд Гомесийг чиглэсэн пассаар Майнцын хамгаалалтыг давах оролдлого хийж эхлэсэн. Гэвч  энэ нь мөн амжилт олоогүй. Майнц бөмбөгийг өөрийн болгосон даруйд маш хурдан  “асаж” довтолгоонд шилжиж чадаж байлаа.  Ер нь Байерн довтолгооны төдийгүй хамгаалалтын асуудалтай байсаныг дурьдах  хэрэгтэй. Үүнийг сайн ойлгосон Майнцчууд Байерны  механизмыг эвдэх аргыг эртнээс судалсан мэт. Майнцын довтлогч Аллагуй урд эгнээнд тун идвэхтэй гүйсэн.Тэр жигүүрээс довтолгоог өрнүүлж, Байерны хяналт сул байсан төв хэсэг рүү цөмөрч,  дамжуулалтыг аль ч тал руу өгөх боломжыг гаргаж байлаа. Иваншицын оруулсан  гоолын эхлэл энэ зарчимаар  явсан. Хоёрдугаар үед Байерн стандарт цохилтоос тооны харьцааг тэнцүүлж чадсан. Даниэль Ван Бойтений мөргөсөн бөмбөг Калижуригийн биенээс хачир аван Ветклогийн хаалганы торыг хөдөлгөсөн. Харин үүнээс 10 минут хүрэхгүй хугацааны дараа Калижури бараг 20 метрийн зайнаас хүчтэй цохилтоор тоог 2:1 болгосон. Түүнийг цохих үед Ван Бойтен хаалгач Нойерийг бага зэрэг  халхалсан  нь үүнд нөлөөлсөн байх. Ингээд 74 дэх минутад Нико Бунгерт булангын цохилтыг мөргөж тоог 3:1 болгосон. Харин 5 минутын дараа Тони Кроосын стандарт цохилтыг Даниэль Ван Бойтен хаалганд оруулж тоог дахин ойртуулав. Төгсгөл хэсэгт Байерн хэдэн боломж гаргасан ч ашиглаж дөнгөсөнгүй ялагдав.

Майнцын хувьд хожилгүй цуврал өндөрлөж, өөртөө томоохон итгэл авсан чухал амжилт боллоо. Томас Тухел бундеслигийн хэмжээнд Байерны эсрэг цорын ганц нэмэх оноотой дасгалжуулагч болов. Тэрээр Байерны эсрэг 5 удаа гарахдаа 3 удаа хожил аваад байна.

Байерн лигийн сүүлийн 5 тоглолтоос гурван хожигдол авлаа. Даниэль Ван Бойтен анх удаа нэг тоглолтонд хоёр гоол оруулсан бөгөөд улирлын дөрөвдэх гоолоо оруулж, лигийн хэмжээнд гоол хийх аюултай хамгийн аюултай төвийн хамгаалагч болж байна.

МАЙНЦ – БАЙЕРН – 3:2 (1:0)
 Иваншитц, 11 (1:0). Ван Бойтен, 56 (1:1). Калижиури, 65 (2:1). Бунгерт, 74 (3:1). Ван Бойтен, 79 (3:2).
Майнц Бавария
 Кристиан Веткло  Мануэль Нойер
 Зденек Поспех  Жером Боатенг, 68
 Нико Бунгерт  Даниэль Ван Бойтен
 Бу Свенссон  Хольгер Бадштубер
 Малик Фати  Филипп Лам
 Элкин Сото  Давид Алаба
 Юлиан Баумгартлингер  Луис Густаво, 52
 Марко Калиджиури  Тони Кроос
 Андреас Иваншитц, 85  Томас Мюллер
 Николай Мюллер, 75  Франк Рибери
 Сами Аллаги, 90  Марио Гомес
Сэлгээ:
 Эрик Максим Чупо-Мотинг, 75  Ивица Олич, 52
 Фабиан Шонхейм, 85  Марсио Рафинья, 68
 Энтони Уя, 90  

Шар хуудас:

 Юлиан Баумгартлингер, 23  Луис Густаво, 50
 Нико Бунгерт, 59  Марио Гомес, 67
 Элкин Сото, 78  
 Кристиан Веткло, 84  

.

http://youtu.be/JkyqpVMHXN8

GD Star Rating
loading...
Байерн Мюнхен хямралд оров уу?, 9.9 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. bayern says:

    arai ch dee Mainz zereg bagt ingeed hojigdood baij bolohgui l baimaar ym Bastia baihgui bolohoor yvahgui bnaa bas Robbeniig gargsangui hudlaa l halaalt hiilgeed guigeed baidag..

    GD Star Rating
    loading...
  2. ZOOM says:

    Зүгээрээ Байерн Мюнхэн ийн тоглогчид Майнцийн сугуудыг бодвол хамаагүй их ачаалалтай тоглож байгаа. Германы шигшээгийн ихэнхи тоглогчид Байерн тоглож байгаа тэд Бундеслиг, Аваргуудын лиг, Германы шигшээгийн нөхөрсөг тоглолт, ЕВРО2012 ийн сонгон шалгаруулалт гээд ар араасаа тэмцээнд шахуу оролцож байгаа болохоор сэргэлт авч амжаагүй байгаа. Тэгээд ч байнга хожоод байна гэж юу байхав өгөө аваатай сайхан тоглоноо. тасраад байвал сонирхолгүй болно. Энэ тэнэг сэтгүүлч мэдээнийхээ нэрээ солиорой хямралд оров уу ч гэх шиг. хөлбөмбөг мэддэггүй юм уу хаашаа юм.

    GD Star Rating
    loading...
  3. Xerox says:

    Энэ ямар тэнэг сэтгүүлч вэ, хямралд орсон баг Аваргуудын лигт хэсгээсээ ганц ч хожигдолгүй гарч өөрийн лигтээ эхний 3 байранд явж байх уу хар малаа. Нэрээ бодож өгмөөр юм

    GD Star Rating
    loading...
  4. Parmo says:

    Тэнэг сэтгүүлч вэ хямралд орсон баг Аваргуудын лигт үхлийн хэсгээсээ итгэл төгс 16 оноотой нэгээр гарах уу. Дүүрсэн тэнэг сэтгүүлч вэ.

    GD Star Rating
    loading...
  5. IAEA says:

    ирваа сэтгүүлч вэ. бүхэл бүтэн академитэй дээрээс нь Германы шигшээгийн акулуудтай Байерн Мюнхэн яахаараа хямардаг юм юм мэддэггүй юм бол битгий мэдээ бичиж бай хар тэнэгээ.

    GD Star Rating
    loading...
  6. uganda says:

    za teneg holduu setguulch gua Avarguudiin ligiin dead zoonoos 1 eeree garch bgaa bagiig hyamrald oruulaad bgaarai. Mainz tai ene udaa toglolt taarsangui. Schweinsteiger hurdaan ergej ireesei. dund bujignuulah hun heregtei bna daa.

    GD Star Rating
    loading...
  7. FANAT says:

    Маш гоё нийтлэл болсон байна. Хөлбөмбөгийг ингэж мэргэжлийн талаас нь тайлбарлаж байгаа чинь хөлбөмбөг сонирхогч залуучуудад маш хэрэгтэй гэж бодож байна. Энэ чигээрээ байгаарай..Амжилт хүсье

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    bayern bish barca hyamrald orood bna erguu setguulchee

    GD Star Rating
    loading...
  9. HBO says:

    Юуны чинь гоё нийтлэл ганц тоглолтоор бүхэл бүтэн аваргуудын лигт үхлийн аймар хэсгээс нэг ч хожигдолгүй гарч ирсэн багийг хямралд орлоо гэж эргүүтэхийн. Хямралд орж байгаа баг чинь Челси л байна даа. эргүү тэнэг сэтгүүлчээ.

    GD Star Rating
    loading...
  10. se7en says:

    FANAT энэ тэнэг сэтгүүлчтэйгээ таарсан суганы үс байхаа. Одоо ид ирэн дээрээ яваа багийг хямралд орлоо гэхийн. ёстой тэнэг хэлэх ч үг алга.

    GD Star Rating
    loading...
  11. channel says:

    Энэ Ноёр суга тэр 2 дахь бөмбөгийг хааж чадахгүй байхдаа яадаг суга вэ амархан холоос ирж байгаа бөмбөг байхад.

    GD Star Rating
    loading...
  12. SUGAD says:

    Sugaaa suga shig setgegdel uldeehee bolchiheechee

    GD Star Rating
    loading...
  13. memphis says:

    SUGAD хэнд хэлээд байгаа тэнэг шаар вэ. өөрөө жинхэнэ суга байна даа хахаха

    GD Star Rating
    loading...
  14. Memphis-d says:

    Энэ нэг хачин юм ганцаараа сэтгэгдэл бичээл тэрийгээ уншаад баясаад байхийн больчихээчээ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: