Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Вермален “дубль” хийсэн ч баг нь хожиж чадсангүй

GD Star Rating
loading...

Лондоны дербинүүдийн нэг Арсенал – Фулхэм багуудын тоглолт тэнцээгээр дуусав. 1 : 1-ээр өндөрлөсөн уг тоглолтын хоёр гоолыг хоёуланг нь Арсеаналаас хийсэн юм. 65 дахь минутад Вермален өөрийн хаалганд авто-гоол оруулсан.  Улирал эхэлснээс хойш Буучид 4 удаа өөртөө гоол хийсэн нь бусад багуудад наалдахааргүй үзүүлэлт. Арсеналыг талбайд нь 25 жил хожиж чадаагүй Фулхэмчүүд энэ удаа хожил байгуулах найдвартайгаар довтолж эхэллээ. Гэвч 82 дахь минутад Вермален алдаагаа цайруулж эсрэг багтаа гоол хийснээр багаа аварсан юм.

Ийнхүү тэрээр премьер лигийн түүхэнд нэг тоглолтонд хоёр өөр хаалгыг мялаасан 31 дэх тоглогч боллоо.

Топ формтой байгаа Ван Перси багтаа хожил авчирч болох байсан ч Марк Шварцер хаалгаа сайн манаж багаа аварсан. Арсенал тоглолтын турш 9 удаа хаалга руу чиглэсэн цохилт хийжээ. Харин Фулхэм 2 удаа Щесныг шалгаад авсан.

Лондон. Стадион “Эмирейтс”. 60043 үзэгч.
Шүүгч- Майк Дин (Хесволл).

АРСЕНАЛ – ФУЛХЭМ – 1:1 (0:0)
Вермален, 65-автогоол (0:1). Вермален, 82 (1:1).
Арсенал Фулхэм
 Войцех Щесны  Марк Шварцер
 Йохан Джуру  Крис Бейрд
 Томас Вермален  Филипп Сендерос
 Пер Мертесакер, 69  Бреде Хангеланд
 Андре Сантос  Йон Арне Риисе
 Александр Сонг  Брайан Руис, 75
 Микель Артета  Диксон Этуху
 Тео Уолкотт  Дэнни Мерфи
 Аарон Рэмси, 69  Клинт Дэмпси
 Андрей Аршавин, 76  Мусса Дембеле
 Робин Ван Перси  Бобби Замора, 79
Сэлгээ:
 Абу Диаби, 69  Пайтим Касами, 75
 Жервиньо, 69  Эндрю Джонсон, 79
 Маруан Шамах, 76  

Шар хуудас:

 Андре Сантос, 28  Бобби Замора, 28
   Диксон Этуху, 45
   Филипп Сендерос, 76

GD Star Rating
loading...
Вермален "дубль" хийсэн ч баг нь хожиж чадсангүй, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: