loading...
Налайх дүүргийн Спортын ордонд 2011 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэрэнсодномын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн чөлөөт бөхийн тэмцээн болж өнгөрлөө.
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан уг тэмцээнд нийслэлийн дүүргүүд, Орхон, Төв аймгийн 18 нийгэмлэг, клубын 130 орчим залуу бөхчүүд өрсөлдлөө. Тэрчлэн ОХУ-ын Буриад улсын 3 бөх барилдлаа. Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийн нэрсийг дор толилуулж байна.
Эрэгтэй. 50 кг: Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/ 55 кг: Өлзийн Тогтохбаяр /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/ 60 кг: Төмөрийн Түвшинтулга /”Олимп” сургууль/ 66 кг: Гонгорын Идэрхүү /”Олимп” сургууль/
Эмэгтэй. 44 кг: Сүрэнгийн Отгонжаргал /”Алдар” спорт хороо/ 48 кг: Цэндийн Цэнджав /Налайх дүүрэг, “Эрдэм оюу” цогцолбор сургууль/ 51 кг: Эрдэнэгийн Оюун-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/ 55 кг: Эрдэнэгийн Даваачимэг /БТСДуС/ 59 кг: Лхагвасүрэнгийн Хонгорзул /73 дугаар сургууль/
Багийн дүн: 1.33 оноо, /Налайх дүүрэг, “Эрдэм оюу” цогцолбор сургууль/ дасгалжуулагч Д.Мөнхбаяр 2. 31 оноо, “Олимп” сургууль, дасгалжуулагч Оюунбилэгийн Пүрэвбаатар 3. 23 оноо, Орхон аймгийн “Ирээдүйн одод” клуб, дасгалжуулагч Батсайханы Идэрсайхан
Жин тус бүрт эхний 9 байр эзлэсэн бөхчүүдэд цом, өргөмжлөл, мөнгөн шагнал олгож шилдэг бөхийн шагналыг ”Алдар” спорт хорооны бөх П.Эрдэнэбилэг, Налайх дүүргийн “Эрдэм оюу” цогцолбор сургуулийн бөх Ц.Цэнджав нарт олгосон байна.
loading...



