loading...
НБА-гийн дэгэлсэн савангийн дуурь ашг үй нэг юм дуусаж байх шиг. Багийн эздийг төлөөлөгч НБА-гийн удирдлага, сагсан бөмбөгчдийн эрх ашгийг хамгаалагч Үйлдвэрчний эвлэл хоёр Нью-Йоркийн цагаар уржигдар 16.00 цагт хэлэлцээр хийн урьдчилсан тохиролцоонд хүрчээ.
Талууд 149 хоногийн турш маргалдаж ирсэн гол шалтгаан нь нэг улиралд олох нийт ашгийг хуваах хувь байлаа. НБА болохоор хуучин гэрээгээр мөрдөгдөж байсан 43 хувийг багуудад олгодог байдлыг 52 болгож өсөхийг хүссэн бол Үйлдвэрчний эвлэл өөрийнхөө хувийг 54-оос доош буулгахгүй гэж мэдэгдсэн. Явж явж НБА буулт хийн 50- 50 болгож тэнцүүлэхийг санал болгоход сагсан бөмбөгчид мөн л хүлээж аваагүй бөгөөд харин 52 хүргэж болох юм гэсэн сөрөг санал илгээсэн. Харин уржигдрын хэлэлцээрийн талаар Хойд Америкийн мэдээллийн агентлагуудын цац сан мэдээллээс харахад тоглогчид том буулт хийн, ашгийг 50-50-аар хуваах хувилбарыг хүлээн авсан байна. Үүгээр зогсохгүй нэг улир лын цалингийн дээд хязгаарыг 300 сая хүргэж багасгах НБА-гийн тулгалтыг ч хүлээн зөвшөөрөв.
Ингэснээр НБА арванхоёрдугаар сарын 25-нд эхлэх нөхцөл бүрдлээ. Хэрэв эхлэх аваас багууд энэ улиралд ердөө 66 тоглолт хийх болно. Эхлэх аваас гэсний учир нь хэлэлцэгч талууд одоогоор зөвхөн урьдчилсан тохиролцоонд хүрээд байгаа юм. Гэрээг албан ёсоор байгуулж, гарын үсэг зурахын тулд талууд маш олон янзын жижиг заалтууд дээр нэгдмэл байр суурьтай болох ёстой. Тиймээс энэ асуудлыг нэг мөр цэгцэлсний дараагаар локаут дууссаныг НБА албан ёсоор ирэх сарын 9-нд зарлахаар шийджээ. Харин тэр өдрөөс эхлэн бэлтгэлийн лагерууд нээгдэж эхэлнэ. Энэ талаар НБА-гийн комиссар Дэвид Стерн ингэж ярьж байна. -Бид урьдчилсан тохиролцоонд хүрлээ. Гэвч эцсийн шийдвэр гаргах хүртэл их ажил хийнэ. Энэ бүх даваануудыг даваад улирлын тоглолтыг ирэх сарын 25-нд эхлүүлнэ гэдэгт би итгэж байна. Тэгвэл Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн асан Билл Хантерийн доорх мэдэгдлийг хийв. Асан гэсний учир нь тус байгууллагыг саяхан татан буулгаж, оронд нь Мэргэжлийн холбоо гэж байгуулан гүйцэтгэх захирлаар нь Билл томилогдсон юм. -Бид ч тэр, тэд ч тэр НБА-гийн энэ улирлыг аврахын төлөө зүтгэсэн. Тиймээс л аль аль нь буулт хийлээ гэжээ.
loading...




cool
loading...
boloodoo boloo ingeed bidniigee vzej harah ymtai bolgoj bgad bayrlaj bnda…odoo 12 sariin 25iig hvleegeel bj bhas…
loading...
ashguidee ystoi udaan hvleelee shvvdee
loading...
ashgui dee.kobe howardiig lebron blockdohiig harah uldlee shuu
yostoi goy
loading...
ashgui dee kobe howardiig lebron blockdohiig harah ch saihan shuu.go miami go
loading...