Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ, Үндэсний шигшээ баг » Хоромхон “Футзалын нээлттэй тэмцээн”-д түрүүллээ

GD Star Rating
loading...

Футзалын Ордонд болж байгаа анхны “Футзалын нээлттэй тэмцээн”-ий аварга баг тодорлоо. Энэхүү тэмцээнд нийт 21 багийн 250 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд сүүлийн өдөр хагас шигшээ болон шигшээ тоглолтууд явагдсан байна. Энэ удаагийн тэмцээнд сонирхогчдын багийг медальд хүргэх зорилгоор МХБХолбоо сонирхгчдын болон лигийн багуудыг тус тусад нь хэсэгт хуваан өрсөлдүүлсэн юм.

Тэмцээний эхний өдрөөс ганц ч хожигдоогүй лигийн “Хоромхон” клуб сонирхогчдын “Монос Вестерн” багтай хагас шигшээд хүч үзлээ. “Монос Вестерн” үнэхээр гайхалтай, чадварлаг тоглолтыг үзүүлж байсан боловч аргагүй л хүчин мөхөсдөж, 9:4 харьцаатайгаар хожигдсон байна.

Нөгөө хагас шигшээ тоглолт сохирхогчдын “Континенталь” баг лигийн багтай ширүүн өрсөлдөх баг гэдгээ харуулж чадлаа. Тэд тун эн тэнцүүхэн өрсөлдөж, 7:5 харьцаатай хожигдсон байна.

 

Ийнхүү хүрэл медалийн төлөө сонирхогчдын багийн төлөөлөл болсон “Континенталь”, “Монос Вестерн” багууд хүч үзлээ. Өмнөх тоглолтондоо ихээхэн хүч зарцуулсан бололтой “Монос Вестерн” баг хүчтэй эсэргүүцэл үзүүлсэнгүй 15:6 харьцаатайгаар хожигдлоо. Ийнхүү “Футзалын нээлттэй тэмцээн”-ий анхны медалийн эздээр “Континенталь” баг тодорч, хүрэл медаль 600,000 төгрөгний шагналаар шагнагдлаа.

Тоглолтын дугаар

Баг

Баг

Тоглох цаг

Хагас шигшээ

КОНТИНЕНТАЛЬ

vs

ХАНГАРЬД

5:7

Хагас шигшээ

ХОРОМХОН

vs

МОНОС ВЕСТЕРН

9:4

Хүрэл медаль

КОНТИНЕНТАЛЬ

vs

МОНОС ВЕСТЕРН

15:6

Алтан медаль

ХОРОМХОН

vs

ХАНГАРЬД

8:4

 

Алтан медалийн төлөө Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг “Хоромхон” багтай хүч үзлээ. Тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөн дунд явагдсаар өндөрлөсөн бөгөөд энэхүү дуэльд Гансүх эзэнтэй Пүрэвсүх дасгалжуулагчтай Батболд багийн ахлагчтай “Хоромхон” клуб 8:4 харьцаатайгаар ялснаар МХБХ-ны “Футзалын Ордон”-д болсон анхны тэмцээний аваргын алтан меадлийг хүртэж, 1,000,000 төгрөгийн эзэн болсон байна.

2 дугаар байранд Баясгалан эзэнтэй, Отгонбаяр дасгалжуулагчтай, Баярзаяа ахлагчтай Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг орж, мөнгөн медаль, 800,000 төгрөгний эзэн болжээ. Ийнхүү МХБХолбооны 2011 оны тэмцээн, уралдаан календарьчилсан төлөвлөгөөний дагуу явагдаж дууссан байна.

2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цагаас МХБХ-ны “2011 ОНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА” “Футзалын Ордон”-д явагдах бөгөөд үүгээр 2011 оны шилдэг 11 номинацийн эзэд тодрох ажээ. Үүнд:

  • 2011 оны “ШИЛДЭГ ТАМИРЧИН”
  • 2011 оны “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”
  • 2011 оны “АЛБАН ЁСНЫ ТҮНШ”
  • 2011 оны “ШИЛДЭГ ШҮҮГЧ”
  • 2011 оны “ШИЛДЭГ  ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА”
  • 2011 оны “МЭДЭЭЛЛИЙН ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГА”
  • 2011 оны “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”
  • 2011 оны “ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ КЛУБ”
  • 2011 оны “ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХҮҮХДИЙН КЛУБ”
  • 2011 оны “ШИЛДЭГ БАГ”
  • 2011 оны “ӨСВӨР БА ИДЭРЧҮҮДИЙН ШИЛДЭГ БАГ”

Нэгэн ёсны хөлбөмбөгчдийн шинэ жил болсон энэхүү үйл ажиллагаанд үе үеийн хөлбөмбөгчдөө оролцуулахаар МХБХолбоо шийдвэрлээд байна.

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Хоромхон "Футзалын нээлттэй тэмцээн"-д түрүүллээ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: