loading...
2011 оны 12 сарын 10 нд Узбекистан улсын Ташкент хотноо Мэргэжлийн мутай боксын хагас дунд жингийн (63,5кг) дэлхийн аваргын төлөөх халз тулаан Монгол улсын тамирчин Ч.Шижир-эрдэнэ, Убекистан улсын тамирчин Санжар Хушиназаров нарын хооронд болох гэж байна.
Энэ тухай www.muaythai.uz сайтед мэдээлжээ.
“Мишээл” группын тамирчин Ч.Шижир-эрдэнэ нь 1989 онд Дундговь аймгийн Мандалговь хотноо төрсөн бөгөөд 2008 оноос О.Алтанпүрэвийн удирдлага дор кикбокс болон мутай боксоор хичээллэж 2010 онд Австри улсын Инсбрук хотноо зохиогдсон Дэлхийн цомын тэмццэнээс алт, 2011 оны 3-р сард Бангкок хотноо зохиогдсон дэлхийн мутай боксын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээс гадна 2010,2011 оны Монгол улсын аварга тамирчин бөгөөд Тайланд, Хонгконг, БНХАУ-ын мэргэжлийн мутай боксын рингэнд амжилттай тулалдаж нийт 18-н удаа өрсөлдсөнөөс 14 удаа өрсөлдөгчөө ялж 4–н удаа ялагдаж 6-н удаа өрсөлдөгчөө КО-гоор ялсан юм байна.
Узбекистан улсын тамирчин Санжар нь 1988 онд төрсөн 2010 оны Дэлхийн аварга тамирчин бөгөөд мэргэжлийн рингэнд 25-н удаа өрсөлдөж 23 удаа өрсөлдөгчөө ялаад байгаа юм байна.
Энэхүү тулаан Дэлхийн мутай боксын холбоо (WMF)-холбооны албан ёсны тулаан юм.
Ө.Төрбаяр Якут руу нислээ.
Өнөөдөр Улаанбаатар Эрхүүгийн чиглэлийн нислэгээр олон улсын хэмжээний мастер Ө.Төрбаяр, дасгалжуулагч Ө.Саруул-эрдэнэ нар ОХУ-ын Якут улсын Якутск хот руу нислээ. 2011 оны 12 сарын 03 –нд ОХУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээ багтай халз тулаан хийх бөгөөд дэлхийн шигшээд Ө.Төрбаярыг 67 кгд урьж оролцуулж байгаа билээ.
Тэрээр энэ удаа ОХУ-ын Дагестан гаралтай тамирчин Закаря Мусагадзиевтай К-1 төрөлд хүч үзэх юм. Өрсөлдөгч тамирчиний хувьд 175 см өндөр 2006 оны ОХУ-ын аварга, 2006 оны Дагестан улсын мутай боксын цомын аварга, 2010 оны Европын аварга ,2010 оны К-1-ын дэлхийн аварга кикбоксын ОХУ-ын мастер цолтой.
Ө.Төрбаярын хувьд 2010,2011 оны Монгол улсын аварга, 2009 оны Азийн наадамын мөнгө, 2010 оны Дэлхийн цомын мөнгө, 2011 оны Фүл контактын дэлхийн аварга , кикбоксын спортын олон улсын хэмжээний мастер цолтой.
loading...




Amjilt
loading...