loading...
Улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан рапид (нэг талдаа 25-30 минутын цагийн хяналттай тоглодог) шатрын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хос мастер” клубт боллоо.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 34 шатарчин швейцарь оноолтоор долоон өрөг тоглоход 5.5 оноо авсан их мастер Б.Мөнгөнтуул өсөх коэффициентийн давуугаар аваргалж, ОУМ Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж тус бүр 5.5, ФМ Д.Эрхэмбаяр, спортын мастер М.Гүнбаяр нар адилхан 5.0 оноогоор шагналт байранд шалгарсан байна.
Харин 16 эмэгтэй шатарчны өрсөлдөөнд спортын мастер С.Сарантунгалаг 5.5 оноотой түрүүлж, Н.Бадамханд, Э.Ху – лан, Д.Янжиндулам, Б.Баярмаа нар “айрагджээ”. Тэмцээний ахмад шатарчдын ангилалд ОУМ Л.Мягмарсүрэн, дэд мастер Г.Хандсүрэн, өсвөрийн шатарчдыг Э.Билэгжаргал, Э.Энхнар нар тэргүүлжээ.
Р.МАНЛАЙ
loading...




Gunbayar CM bish FM
loading...
Ah duu 2-too mash ih am jilt khusi.
loading...