Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад тулааны спорт » Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө

GD Star Rating
loading...

Монголын тамирчин Ч.Шижир-Эрдэнэ ирэх сарын 10-нд Ташкент хотноо Дэлхийн муайтай боксын холбоо (WMF)-ны дунд жингийн аварга цолын төлөө Узбекистаны Санжар Хушиназаровтой тулалдах гэж байна.

22 настай Шижир-Эрдэнэ гурван жилийн өмнөөс ОУХМ О.Алтанпүрэвийн удирдлага дор кикбокс, тай үндэсний муай-тай тулаанаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2010 онд Австрийн Инсбрукт болсон Дэлхийн цомоос алт, 2011 оны гуравдугаар сард Тайландын Бангкокт зохиогдсон муай-тай боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.

Мөн тэрбээр сүүлийн хоёр жил дараалан улсын аварга болсон ба Тайланд, Хонконг, БНХАУ-д болсон тэмцээнүүдэд нийт 18 тоглосноос хийсний 14-т нь ялж (үүнээс зургааг нь хүнд цохилтоор хожсон) байжээ. Түүний өрсөлдөгч С.Хушиназаров 23 настай, дэлхийн аварга цолтой, мэргэжлийн рингэнд 25 тоглолт хийж, 23 ялаад байгаа гэнэ.

 

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: