Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад тулааны спорт » Ө.Төрбаяр дэлхийн шигшээ багт уригдлаа

GD Star Rating
loading...

Монголын кикбокс, тулааны спортын холбооны шилдэг тамирчин Ө.Төрбаяр дасгалжуулагч Ө.Саруул-Эрдэнийн хамт ОХУ-ын Якут улсын Якутск хотыг зорилоо. Учир нь тус хотод ирэх сарын 3-нд ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээ багтай халз тулаан хийх бөгөөд манай тамирчин дэлхийн шигшээ багт уригдсан юм. Ө.Төрбаяр 67 кг-ын жинд дагестан гаралтай Закаря Мусагадзиевтай К-1 төрлөөр хүч үзэх аж. Мусагадзиев 175 см өндөртэй бөгөөд 2006 оны ОХУ-ын аварга, Дагестан улсын мутай боксын цомын аварга, 2010 оны Европын аварга, К-1-ийн дэлхийн аварга болж байсан, кикбоксын ОХУ-ын мастер цолтой тамирчин юм.

GD Star Rating
loading...
Ө.Төрбаяр дэлхийн шигшээ багт уригдлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: