loading...
Швейцарийн теннисчин Рожер Федерерийн хүч саарах өдий байна. Лондон хотноо болсон их наймын тулаанд зургаа дахь түрүүгээ авч, дээд амжилт тогтоохын зэрэгцээ хамгийн залуудаа буюу 30 настайдаа амжилтын өндөрлөгт хүрлээ. Энэ нь түүний 100 дахь шигшээ тоглолт, 70 дахь түрүү болсноороо онцлог. “Швейцарь цаг” хэмнэл алдалгүй ажиллаж, аваргын төлөө Францын Жо Вильфрид Цонгатай хоёр цаг 19 минут тоглосны эцэст 6:3, 7:6, 6:3-аар ялалт байгуулснаар О2 талбайн босоо аварга гэдгээ мэдрүүлсэн юм.
2003, 2004, 2006, 2007, 2010, 2011 оны “ATP World Tour Finals” түүний эзэрхийлэл дор өндөрлөсөн юм. Энэхүү амжилтаараа Иван Лендл, Пит Сампрас нарын тав түрүүлсэн үзүүлэлтийг ч шинэчилжээ. Со – нирхолтой баримтыг нэмэн дурдвал Федерер өмнө нь АТР-ийн хоёр ч тэмцээний аваргын төлөөх тоглолтод франц эрийг ялсан билээ. “Их найм”-ын шилдгээр тодорсныхоо дараа өгсөн ярилцлагадаа тэрбээр “Дэлхийд чансаагаар тэргүүлэгчдийн тог лолт олон хүний сонирхлын төвд байдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн.
Энэхүү тэмцээнд хэн ч түрүүлж болно. Харин өндөр төвшний бэлтгэл, сэтгэл зүйн байдал, хөгжөөн дэмжигчдийнхээ урмаар аваргын цомыг зургаа дахиа хүртэж чадсандаа баяртай байна. 2011 оны тэмцээнүүдэд гаргасан алдааг минь энэхүү аваргын цом зассан гэж бодож байгаа. Үнэндээ би “Их дуулга”-д тийм ч сайн амжилт үзүүлж чадаагүй. Харин 2012 онд шинэ эрч хүчээр тайлбайдаа эргэн ирнэ” хэмээн өгүүлжээ. Өдгөө чансаа нь дээшилж, гуравдугаарт эрэмбэлүүлэх болсон энэ залуу АТР-ийн шигшээд ганц ч ялагдал хүлээгээгүй учраас 1 сая 630 мянган ам.долларын эзэн болсон аж. Ирэх улиралд Федерер “Их дуулга”-ын цом хүртэх итгэл төгс байгаагаа ийн илэрхийлэв.
Хүчтэй өрсөлдөгч болох Новак Жокович, Рафаэль Надаль, Энди Мюррей зэрэг тоглогчийг няцаах хүч түүнд бий. Эдгээр тоглогч бүгд бэртлийн улмаас Лондоны талбайд үзэгчдийн хүсэн хүлээж байсан тоглолтыг гаргаж чадаагүй билээ. Дашрамд дурдахад, хос тоглолтод түрүүлсэн Максим Мирный 34, Даниэль Нестор 39 настай. Тэд АТР-ийн дөрөв дэх тэмцээндээ ялалт байгуулснаар чансаагаа гурав болгон дээшлүүлжээ. Энэ төрөлд жагсаалтын тэргүүнд АНУ-ын ихэр Боб, Майк Брайан бичигддэг юм.
Б.ӨЛЗИЙ
loading...



