loading...
Олон улсын бүжгийн спортын холбоо стандартын бүжгийн формейшн (хамтлаг)-ийн ДАШТ-ийг Германы Брауншвейг хотод зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Герман, Польш, ОХУ, Беларусь, Словак, Чех, Унгар, Монгол, Нидерланд, Румын, Бельги, Унгарын 19 хамтлаг оролцсоноос Монголыг төлөөлсөн “Улаан сарнай” амжилттай өрсөлдөж, хоёрдугаар шатанд шалгарсан байна. Б.Номингэрэл дасгалжуулагчтай “Улаан сарнай” бүжгийн спорт өндөр хөгжсөн орнуудын хамтлагтай ширүүн өрсөлдөж, Нидерланд, Польш, Румын, Словакын багуудтай тэнцэн 10-14 дүгээр байрыг хуваан эзэлсэн аж. Энэ нь монголчуудын тус тэмцээн үзүүлсэн оргил амжилт юм.
loading...



