loading...
Арванхоёрдугаар сарын 8-16-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Дэлхийн оюуны спортын “Sport Accord” наадам болно. Анх удаа зохион байгуулагдаж буй тус наадмын хөтөлбөрт шатар, зуун буудалт даам, го, бриж, хятад шатар гэсэн таван төрөл багтсан бөгөөд төрөл бүртээ дэлхийд толгой цохиж буй 8-16 тамирчин өрсөлдөх ажээ.
Монгол Улсыг даамын их мастер, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг төлөөлөн оролцохоор болжээ. Түүний өрсөлдөх даамын төрөлд дэлхийн шилдэг эрэгтэй 12, эмэгтэй найман тамирчин оролцох юм. Эрэгтэйчүүдийн хувьд хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөх бөгөөд хэсэгтээ эхний хоёр байрт бичигдсэн тамирчид хагас шигшээд өрсөлдөх юм байна. Ази тивийн дөрвөн удаагийн аварга тэрбээр энэ сарын 8-нд өмнөд хөршийг зорих ажээ.
Р.МАНЛАЙ
loading...



