Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Сургутын рингнээс хос медальтай

GD Star Rating
loading...

ОХУ-ын Сургут хотноо энэ сарын 25-28-нд “Газрын тостой орнуудын дэлхийн цом” нэртэй боксын тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин хүч сорьж, хос хүрэл медаль хүртжээ. 49 кг-д өрсөлдсөн залуу тамирчин Ганхуягийн Ган-Эрдэнэ эхэлж гоц мөргөөд хүрэл медалийн төлөөх тулаанд Румыний Евгений Наимушинийг 13:6-гаар хожив.

Харин медалийн өнгөө өөрчлөх тоглолтод ОХУ-ын боксчин, Европын аваргын мөнгөн медальт Белик Галановт 18:10-аар дийлдсэн байна. Түүнчлэн дэлхийн аваргын алт, хүрэл медальт П.Сэрдамба мөн л гоц мөргөж тэмцээнийг эхлүүлээд нутгийн тамирчин Казбек Казиевийг 19:6-гаар давамгайлж, медалийн болзол хангажээ. Гэвч мөнгөн медалийн төлөө Азербайжаны Чавид Челебиевт 12:9-өөр хожигдсон байна.

Манай боксчдыг ялсан хоёр дараагийн учраануудаа буулган авч, энэ тэмцээнд түрүүлсэн юм. Харин хоёр эмэгтэй боксчин маань эхний даваандаа ялагдан медальд хүрч чадсангүй. М.Нандинцэцэг (51 кг) АНУ-ын М.Эспарзад 21:16-гаар, Э.Ундрам (75 кг) ОХУ-ын С.Косовод 24:2-оор дийлджээ.

GD Star Rating
loading...
Сургутын рингнээс хос медальтай, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: