Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Волейбол » “Буянт-Ухаа” аваргаа хамгаалж, “Энагурэ” ноднингийн хариугаа авав

GD Star Rating
loading...

Сар гаруй хугацаанд үргэлжилсэн волейболын үндэсний лиг өчигдөр өндөрлөлөө. Лигт хүчээ сорьсон эмэгтэйчүүдийн дөрвөн багаас “Энагурэ”, эрчүүдийн зургаан багаас “Буянт Ухаа” торойн гарч, аваргын алтан медалийг хүртэв. Эмэгтэйчүүдийн хүрэл медаль “Уурхайчин”-д ирэх магадлал маш өндөр байсан. Тэд хоёр дахь тоглолтод “Тэнүүн Огоо”-д дийлдэж, цувралын харьцааг тэнцүүлэх боломжийг өрсөлдөгчдөө олгосон. Гэхдээ үүнээс хойших хоёр тоглолтод ялалт байгуулснаар ээлжит медалиа хүртлээ. Ер нь энэ баг лигийн тэмцээний медалийн тавцанд зоолттой зогсдог гэж хэлж болно. “Уурхайчин”-ы охид 2004 онд аваргалснаас хойш медалиас мултраагүй юм. Энэ жилийн хувьд бүр финалд өрсөлдөх боломж байсан ч өөрсдөө тэр шансаа үгүй хийчихсэн. Гэхдээ “Уурхайчин”-ы охидын тоглолт жилээс жилд сайжирч буйг олон хүн хэлж байсан. Тиймээс ирэх жил тэд аваргын төлөө үзэлцэх зорилготой орох биз ээ. Эмэгтэйчүүдийн баг нь ийн медаль дээр буусны дараа “Уурхайчин”-ы эрчүүд нь медалиас мултарсан. Тэд хуучны “Ноён” буюу одоогийн “Сүлд” багтай хийсэн дуэльд 3:1-ээр дийлдэж, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Хоёр баг өнгөрсөн жил мөн л энэ даваанд хүч үзэхэд “Ноён” хожиж байсан билээ.

“Уурхайчин”-ы эрэгтэй багийн хувьд 2007 оноос хойш медаль авч амжаагүй явна. Тэгвэл “Сүлд” энэ жил бэлтгэл сайн хийснээ харуулж, хоёр жил дараалан медаль дээр буулаа. Тэд хэдэн жил медалийн гадна үлдсэний эцэст ноднин хүрэл медаль хүртсэн юм. “Сүлд” энэ жил клубүүдийн УАШТ, залуучуудын УАШТ-д түрүүлж, бэлтгэл сайтай байгаагаа харуулсан билээ. Эмэгтэйчүүдийн алтан медалийг уламжлал ёсоор “Энагурэ”, “ДЦС 4” багууд булаалдсан. “Энагурэ” анх байгуулагдсан жилээ буюу 2009 онд лигийн аварга болж, өнгөрсөн жил дэд байр эзэлсэн юм. Тэгвэл 2011 онд ноднингийн хариугаа авч, лигийн хошой аварга боллоо. Уг нь өчигдөр “ДЦС 4” эхний партыг авч, гараагаа сайхан эхэлсэн ч тэнцүүлэх боломжийг өрсөлдөгчдөө олгосон. Улмаар гурав дахь партад 18:17-гоор тэргүүлж яваад дөрвөн оноо дараалан алдсан нь ялагдлын шалтгаан болсон юм. Ийнхүү 2:1- ээр тэргүүлж эхэлсэн “Энагурэ” удаах партад 25:19-өөр ялалт байгуулж, цувралыг 3:1-ийн харьцаатай дуусгалаа.

Х а р и н эрэгтэйчүүдийн финал энэ плей-оффын гол чимэг байсан. Аваргаа хамгаалан тоглож буй “Буянт Ухаа” плейоффын эхний тоглолтод хожигдож, байдлыг эвгүйтүүлсэн ч дараагийн хоёр уулзалтад 3:0, 3:1-ээр давамгайлж, цувралыг өөрт ашигтай болгосон. Улмаар өчигдрийн тулаанд мөн 3:1-ээр хожиж, лигийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртлээ. Тус баг “Харх”-ыг бодвол илүү авьяаслаг легионер авчирсан, мөн улсын шигшээд данстай холбон тоглогч Р.Хангай нь эсрэг багийн мэргэжил нэгтнээсээ толгой илүү байсан нь “Буянт Ухаа”-гийн ялалтын үндэс байсан гэж болно. Энэ багийнхан байгуулагдсанаас хойш жил бүр медаль авч ирсэн амжилтаараа бахархдаг. Тэд өнгөрсөн таван жилийн хугацаанд гурван удаа аваргалж, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Өнгөрсөн улирлын хувьд лигт орох эсэх нь эргэлзээтэй байж байгаад эцсийн мөчид хүч үзэхээр болсон. Энэ нь ч зөвдөж, хүчтэй өрсөлдөгчдөө ээлж дараалан хожсоор аварга болсон билээ.

Плей-оффын дүн

Эмэгтэй хүрэл

Уурхайчин-Тэнүүн Огоо 3-1

Тт¹3 3:0 (25:21, 25:19, 25:13)

Тт¹4 3:0 (25:16, 26:24, 25:19)

Эмэгтэй финал

Энагурэ-ДЦС 4 3-1

Тт¹3 3:1 (25:21, 20:25, 25:15, 25:16)

Тт¹4 3:1 (18:25, 25:20, 25:21, 25:19)

Эрэгтэй хүрэл

Сүлд-Уурхайчин 3-1

Тт¹3 1:3 (23:25, 25:27, 26:24, 21:25)

Тт¹4 3:2 (18:25, 25:15, 25:20, 20:25, 15:12)

Эрэгтэй финал

Буянт ухаа-харх 3-1 Тт¹3 3:1 (26:24, 28:30, 25:17, 25:21)

Тт¹4 3:1 (25:23, 25:19, 24:26, 25:20)

Г.Баярсайхан

GD Star Rating
loading...
“Буянт-Ухаа” аваргаа хамгаалж, “Энагурэ” ноднингийн хариугаа авав, 9.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: