Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Спорт ба фото » “Монголын дайчин”-ы зургийн цомгоос

GD Star Rating
loading...

Мэргэжлийн боксын дэлхийн аварга, гавьяат тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэвийг боксын ертөнцөд “Mongolian Warrior” нэрээр нь андахгүй. Англид арав гаруй жил нударга зөрүүлсэн тэрбээр мэргэжлийн рингэнд нийт 35 тулаан хийж, 30 ялсан. Үүнээс 23-ыг нь хүнд цохилтоор дуусгасан амжилттай. Түүний дүү Ч.Бумчин УАШТ-ээс хэд хэдэн медаль авсан, олимп, дэлхийн аварга Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нэг үеийн тамирчин бөгөөд одоо хувиараа бизнес хийж буй.

Өдгөө Ч.Цэвээнпүрэв Лондонд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд охин нь наймдугаар ангид, хүү нь цэцэрлэгт явдаг аж. Аав, ээж, эгчийгээ гурван талдаа зогсоочихоод дунд нь Брюс Ли шиг эргэж өшиглөдөг бага хүүгээ “Монголын дайчин” аавынхаа шийрийг хатаах хүү байгаа юм даа гэж өхөөрддөг гэнэ. Ингээд “Choi Tseveenpurev” хуудсан дахь зургийн цомгийн дээжээс толилуулъя.

GD Star Rating
loading...
“Монголын дайчин”-ы зургийн цомгоос, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    ene hunii duug ni demjvel ch ene huniig bas demjvel ch yr ni sportiig demjvel ch mongolchuud ch alnadaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: