Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Football news

GD Star Rating
loading...

АС Миланы үндсэн хаалгач Кристиан Аббьяти мөрний бэртлээс болж хоёр долоо хоног талбайд гарах боложгүй болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Аваргуудын лигт Барсагийн эсрэг хийсэн тоглолтонд тэрээр бэртэл авсан бөгөөд үүнээсээ болж Кьвогийн эсрэг талбайд гараагүй юм.

Эмнэлэгийг шинжилгээгээр түүнд хагалгаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ 15 хоног тэрээр тоглолтонд оролцож чадахгүй юм байна.

Энэ баасан гаригт Женоагийн эсрэг хийх тоглолтонд Миланы хаалгыг Марко Америла манах болно.

Кьевотой хийсэн тоглолтыг өнжихөөс өмнө Аббьяти улирлын ганц ч тоглолтыг алгасаагүй байсан юм.—

Горан Пандевийн агент түүнийг Наполид бүрмөсөн үлдэх хүсэлтэй байгааг нь зарлалаа. Македон довтлогч өнгөрсөн зун Интер Миланаас Наполид зээлээр ирсэн юм.

Шинэ улирал эхэлснээс хойш тэрээр Аззуригийн төлөө 8 тоглолт хийгээд байна.

Пандевийн агент Карлос Палловичино Gazzetta dello Sport-д өгсөн ярилцлагадаа “Горан энэ багт үлдэхийг хүсч байгаа. Эргээд явсан ч гэсэн Интерт багтаж шингэх зай байхгүй болохоор энэ нь зөв шийдвэр байх. Дээр нь Налолигийн удирдлага түүнтэй сайн харилцаатай байгаа хэмээжээ.

Пандев 2010 оны өвөл Лациогоос Интерт ирж байсан. Гэвч гарааны эрхээ баталгаажуулж чадаагүй учаас Наполи руу шилжсэн билээ.

—-

Өнгөрсөн долоо хоногт багийнхаа Эрик Ламелатай гар зөрүүлж шуугиан дэгдээсэн Ромагийн довтлогч Пабло Освалдог 50 мянган еврогоор торголоо. Удинезетэй хийсэн тоглолтын дараа тэрээр Эрик Ламелатай ам муриийж улмаар гар хүрсан юм. Тус тоглолтонд Ромачууд 2 : 0-ээр ялагдсан билээ.

Ирэх ням гаригт Фиорентинагийн эсрэг хийх тоглолтонд Освалдо мөн оролцох боломжгүй болж байгаа юм. Гэхдээ багтайгаа хамт бэлтгэл хийж болох ажээ.

Освалдо өнгөрсөн зун Испаний Эспаньол багаас Ромд ирсэн бөгөөд одоогоор 5 гоолтой багийнхаа мэргэн буучаар бичигдэж байгаа юм.

Мөнхийн хотын баг одоогоор хүснэгтийг 6-р байранд 5 хожилтой явж байна.

—-

Барсагийн олон талын авьяастай тоглогч Адриано гуяны бэртлээс болж энэ долоо хоногийн Левантегийн эсрэг хийх тоглолтыг өнжихөөр болжээ.

Тэрээр Испаний эзэн хааны цомд Rayo Vallecano-г 4 : 0-ээр бут ниргэсэн тоглолтонд бэртэл авсан юм.

Ла лигийн тоглолтоос гадна тэрээр ирэх долоо хоногт хийх аваргуудын лигийн BATE Borisov-гийн эсрэг хийх тоглолтыг ч өнжиж магадгүй байна.

Өдгөө 27 настай Адриано шинэ улирал эхэлснээс хойш 9 тоглолтонд оролцож 1 гоол оруулаад байна. Тэрээр 2010 оны зун Ла лигийн Севилья клубээс 9.5 сая еврогоор ирж байсан билээ

Реал Мадрид өөрийнхөө веб хуудсаар дамжуулан Рикардо Карварлью дахин бэртлийн асуудалтай тулгарсан гэдгийг санууллаа. Португал хамгаалагч таван долоо хоногийн турш бэртэлтэй байж байгаад эргэж ирсэн юм.

Карвалью хамгийн сүүлд 9 сарын 27-нд Аваргуудын лигт аяксын эсрэг талбайд гарсан юм. Гэвч түүнээс хойш багтаа тус болж чадаагүй байгаа.

Түүний баруун хөлийн өвдөг асуудалтай байгаа учраас 12 сарын 10-нд явагдах Эль Класиког ч өнжиж магадгүй байна.

Мөн түүнтэй хамт шигшээ багийн анд Криштиану Роналду бэртэлтэй байгаа. Рон Мадридын дербин үеэр шагайгаа эвгүй болгосон ажээ.

GD Star Rating
loading...
Football news, 9.8 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Lxagvaa says:

    Барсагийн олон талын авьяастай тоглогч Адриано гуяны бэртлээс болж энэ долоо хоногийн Левантегийн эсрэг хийх тоглолтыг өнжихөөр болжээ eniig oilgosongui

    GD Star Rating
    loading...
  2. Lxagvaa says:

    Sorry, oilgochlo :)

    GD Star Rating
    loading...
  3. ronaldo says:

    kkkk erguu tenegeer chini duudii gej bodson chini ovoo oilgochihvuu kkkk.eee dee ene erliizuudvv..

    GD Star Rating
    loading...
  4. hahaha says:

    negniige yah gej ingej bdiimdee IQ muutai l bgaaz

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: