loading...
Челсигийн дасгалжуулагч Андре Виллаш Боаш пүрэв гаригт хэвлэлийн бага хуралд оролцож сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Хэдийгээр багийнх нь амжилт сүүлийн үед тааруу байгаа ч 34 настай Португал дасгалжуулагч энэ бүхэн удахгүй гэдэгт итгэлтэй байна. Түүний удирдсан Челси энэ долоо хоногийн дундуур Ливерпульд ялагдан Лигийн цомоос хасагдсан.
Мөн ирэх долоо хоногт Валенисияг цэвэр хожиж чадахгүй бол Аваргуудын лигийн хэсгээс шалгарах боломжгүй болоход хүрээд байгаа юм.
(Ирэх 12 сар таны хувьд хэр хүнд байна гэж төсөөлж байна)
“12 сар бол цэвэр премьер лигийн сар. Он гараад ФА цом, Лигийн цом үргэлжилэх болохоор тэрнээс өмнө нилээн шахуу хуваарьтай тоглолтуудыг хийх болно. Талбайдаа гурван тоглолт айлын талбайд гурван тоглолт хийнэ гэдэг ямар ч премьер лигийн багийн хувьд шийдвэрлэх үе гэсэн үг.
Андре Виллаш Боаш– Челсигийн дасгалжуулагч
(Лигийн цомд Ливерпульд ялагдсан талаар)
“Ливерпультэй хийсэн тоглолтын талаар миний хэлж чадах ганц зүйл бол бид өөрсдийнхөөрөө байж чадаагүй. Мэдээж өмнө нь ийм зүйл тохиолдож байсан л даа. Гэхдээ сайн тоглоод өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийгээд ялагдсан бол яая гэхэв. Бид үнэхээр тааруу байсан болохоор л хожигдсон. Өөр хэлээд байх зүйл үнэхээр алга даа.
Андре Виллаш Боаш– Челсигийн дасгалжуулагч
(Сандерлэндийн дасгалжуулагч Стив Брюс халагдсан талаар)
“Тэр хүнийг би дасгалжуулагчынх нь хувьд хүндэлдэг. Энэ лигийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг яах аргагүй мөн. Заримдаа хүмүүс чадаас хэтэрхий их зүйл шаардаж байгаа үед тэрнийг нь биелүүлж чадахгүй бол ажлаа алдах нь бий. Тэрнийг халагдсанд би харамсаж байгаа ч тэрнийг ямар чадвартай дасгалжуулагч гэдгийг хүн болгон мэднэ. Жишээлбэл Бирмингэмд байхдаа ямар сайн ажиллаж байлаа даа.
Андре Виллаш Боаш– Челсигийн дасгалжуулагч
loading...




”boasiig halagdax bolson vnexeer ix haramsaj bna, tuuniig yamar dasgaljuulagch gdgiig xvn bvxen medne, jisheelbel ter Portod bxdaa yamar sain ajillaj blaa”. Udaxgvi iim zuil bolox bxdaa, haha
loading...
halagdana gej hen helchve chamd
loading...
Анчи тайван байна энэ тэр гэж байгаад халагдсан даа
loading...
odoo boloh 2 toglolt boasiin ireeduig barag shiidnedeee
loading...