loading...

Европын лигийн “J” хэсэгт Германы Шальке 04 Румыний Стяуа Бухарестийг 2:1-ээр хожиж, хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарав. Рауль хожлын гоолыг оруулсанаар ээлжит удаагаа багаа ялалтанд хөтөллөө.
Хууб Стивенс лигийн сүүлийн тоглолтонд оролцсон бүрэлдхүүнд бага зэрэг өөрчлөлт хийсэн. Баруун жигүүрийн хамгаалагч Учидагийн оронд Марко Хөгерийг , хагас хамгаалалтанд Хосе Мануэль Хурадог гаргажээ. Тоглолтын эхнээс Шальке давамгайлж , Стяуагын хаалгач Тэтэрушануг туршсан аюултай довтолгоонуудыг хийв. Гэвч 25 дахь минутад Тэтэрушану Пападопулосын хүчтэй мөргөсөн бөмбөгийг хааж чадсангүй. Энэ гоолын дараа зочид хүнд байдлаас богино хугацаанд гарч Русеску (33) тэнцээний гоолыг оруулав. Хоёрдугаар үед Рауль (57) тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг оруулав.
Энэ хэсгийн нөгөө тоглолтонд Киприйн АЕК , Израилийн Маккабиг 2:1 харьцаагаар буулган авч анхны ялалтаа авсан байна. Ингэснээр “J” сүүлийн тоглолтуудаас дараагийн шатанд шалгарах хоёрдахь баг тодрох боллоо.
Хэсгийн сүүлийн тоглолт 12 дугаар сарын 14-нд Маккаби-Шальке, Стяуа- АЕК тоглоно.

ГРУППА J.
![]()
| ШАЛЬКЕ-04 (Герман), СТЯУА (Бухарест, Румын), МАККАБИ (Хайфа, Израиль), АЕК (Ларнака, Кипр). |
|
|
| N | Баг | Т | Х | Тн | Хг | Гоол | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
5 | 3 | 2 | 0 | 10-2 | 11 |
| 2 | |
5 | 2 | 0 | 3 | 10-9 | 6 |
| 3 | |
5 | 1 | 2 | 2 | 6-10 | 5 |
| 4 | |
5 | 1 | 2 | 2 | 3-8 | 5 |
![]()
loading...




aguu hun aguugara l baih yumda
loading...
Kolse Raul 2 hogshiroh boloogui yum bna oo
loading...
aguu gehees oor yu gehev deee
loading...