Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Боулинг » Боулингийн дэлхийн цомын тэмцээнд 300 оноог хоёр тоглогч аваад байна

GD Star Rating
loading...

 

ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотноо болж байгаа боулингийн “Дэлхийн цом-2011” тэмцээнд оролцож байгаа 1-р зэрэгтэй тоглогч М.Түвшинсанаа эхний 10 тоглолтонд 185  176  182

181  167  178  159  185  219  153 оноо авснаар  178,50 дундаж оноогоор өмнөх байраа нэг байраар урагшлуулан оролцож буй 81 тамирчнаас 74-р байрт явна.Тоглогч бүр нийт 20 шидэлт гүйцэтгэх бөгөөд шилдэг 24 тамирчин цаашаа шигшээ тоглолтонд шалгарах аж.

Эрэгтэйчүүдээс Австралийн тамирчин Ж.Белмонте 4 дах тоглолтоороо боулингийн дээд оноо болох 300 оноог аван 253,50 дундаж оноогоор тэргүүлж байна.Түүний доод оноо 213 байгаа нь

өндөр ур чадвартай тоглогч болохыг харуулж байгаа том үзүүлэлт юм.Харин 9 дах тоглолтондоо

300 оноо авсан АНУ-ын тамирчин Т.Жонс 245,50 дундаж оноогоор аман хүзүүнд орж иржээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд Доминиканы тамирчин А.Гуерра 241,70 дундаж оноогоор оролцож

байгаа 69 тоглогчоо хошуучилж,шинэ Каледоны тоглогч С.Саба 288 оноогоор өндөр онооны үзүүлэлтийг манлайлж явна.Тоглогчид өнөөдөр хуваарийн дагуу дахин 5 тоглолт хийнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: