loading...
ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотноо 4 дах өдрөө үргэлжилж байгаа боулингийн “Дэлхийн цом-2011”тэмцээнд оролцож байгаа 1-р зэрэгтэй тоглогч М.Түвшинсанаа 15 тоглолтонд 185 176 182 181 167 178 159 185 219 153 233 221 167 164 244 оноо авснаар 187,60 дундаж оноогоор өмнөх байраа 13 байраар урагшлуулснаар 81 тамирчнаас жагсаалтын 61-р байрт бичигдэж эхэллээ.Тоглогч бүр урьдчилсан тоглолтонд 20 шидэлт гүйцэтгэх бөгөөд шилдэг 24 тамирчин шигшээ тоглолтонд шалгарах ба өнөөдөр тамирчид сүүлийн 5 шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ.
Эрэгтэйчүүдээс Австралийн тамирчин Ж.Белмонте 4 дах тоглолтоороо боулингийн дээд оноо болох 300 оноог аван 250,33 дундаж оноогоор тэргүүлж байна.Түүний доод оноо 213 байгаа нь өндөр ур чадвартай тоглогч болохыг харуулж байгаа үзүүлэлт юм.Харин 9 дах тоглолтондоо 300 оноо авсан АНУ-ын тамирчин Т.Жонс 246,73 дундаж оноогоор аман хүзүүнд жагсаж, 237,80 дундаж оноогоор Финляндын К.Лехтонен гурат орж иржээ.Харин 11 дах тоглолтоороо 300 оноог төвөггүй авсан Аргентины Л.Легнани эхний аравт итгэл төгс багтсан байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд Доминиканы тамирчин А.Гуерра 248,07 дундаж оноогоор оролцож байгаа 69 тоглогчдоо тэргүүлсэн хэвээр байгаа бол шинэ Каледоны тоглогч С.Сабагийн тогтоосон 288 оноог Японы тамирчин Р.Тоцүка 12 дах тоглолтоороо 297 болгон өндөр онооны үзүүлэлтийг шинэчиллээ.Тэрээр сүүлийн шидэлтээрээ страйк авсан бол эмэгтэй тоглогчдоос хамгийн түрүүнд 300 оноо авх байлаа.Тоглогчид өнөөдөр сүүлийн 5 тоглолтуудаа хийснээр урьдчилсан тоглолт өндөрлөж,шөвгийн тоглолтууд эхэлнэ.
loading...



