loading...
Монголын Жиу-Жицу бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний заавар
1. Тэмцээний зорилго: Жиу-Жицу бөхийн тамирчдын барилдааны хариуцлага, ур чадварыг өндөржүүлэх, тэмцээний шинэлэг хэлбэрийг дэлгэрүүлэх, Жиу-Жицу бөхийг улс орон даяар сурталчилах, 2012 онд АНУ-д зохиогдох өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах, Япон улсад зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зэрэгт оршино.
2. Тэмцээн зохиогдох газар, хугацаа:
Улаанбаатар хот. “Буянт-Ухаа” Биеийн тамир спортын шинэ ордон. 2011.12.13-15
3. Зохион байгуулагч байгууллага:
- Монголын Жиу-Жицу бөхийн холбоо
- “Wink optical” ХXК
- МУБИС-БТСургууль
4. Тэмцээн зохиогдох дүрэм, шүүлт:
Тэмцээн Жиу-Жицу бөхийн дүрмээр явагдана. Шүүлтийг МЖЖБХ-оос томилогдсон шүүгчид IJJF-аас батлагдсан олон улсын дүрмийн дагуу шүүн явуулна.
5. Тэмцээнд оролцох байдал:
Тамирчдын тоо харгалзахгүй. Тамирчид 3*4 хэмжээний 1хувь зураг, бүртгэлийн хураамж 5000төг /Өсвөр үе, залуучуудын тэмцээнд 1993 оноос хойш төрсөн тамирчид оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, бүртгэлийн хураамж-3000төг/. Багаа оролцуулж байгаа байгуулага өөрийн тугтай байна.
6. Хяналт бүртгэл ба мандат олгох:
2011.12.13-ны өдөр 10.00цагт Спортын төв ордон
7. Тэмцээний дүн гаргах журам:
Тамирчдыг жин тус бүрт I, II, III байр эзлүүлэн өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнана. Багийн дүнг медальт байранд шалгарсан тамирчдын оноогоор гаргаж эхний 3-н байр эзлүүлэн цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнана.
8. Сугалаа, жин:
Тэмцээний хөтөлбөрийн дагуу явагдана. /Жинг барилдахын өмнө өмсгөлтэй 1удаа үзүүлнэ./
Жин: эр: -62 кг, 68 кг, -75 кг, -82кг, -90 кг, +90кг
эм: -56кг, -64кг, -70кг, +70 кг
Өсвөр үеийн тамирчдын жин:
Эр: 27, 30, 34, 38, 42, 46, 50, 55, 60, 66, 73, -81, +81 кг
эм: 40, 44, 48, 52, 57, -63, +63 кг
9. Өмсгөл:
Тамирчид ОУЖЖБХ-ны дүрмээр батлагдсан өмсгөлтэй байна. Дүрмийн бус шаардлага хангаагүй өмсгөлтэй байхыг хориглоно.
10. Ёслолын ажиллагаа:
Тэмцээний хөтөлбөрийн дагуу явагдана.
Холбоо барих утас: 98117689, 88118298
Вэб: www.mjja.mn
E-mail: o.bolderdene@mjja.mn
Монголын бүстэй барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээний заавар
1. Тэмцээний зорилго: Бүстэй барилдааны тамирчдын барилдааны хариуцлага, ур чадварыг өндөржүүлэх, тэмцээний шинэлэг хэлбэрийг дэлгэрүүлэх, бүстэй барилдааныг улс орон даяар сурталчилах, дэлхий, тив, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зэрэгт оршино.
2. Тэмцээн зохиогдох газар, хугацаа:
Улаанбаатар хот. “Буянт-Ухаа” Биеийн тамир спортын шинэ ордон. 2011.12.13-15
3. Зохион байгуулагч байгууллага:
- Монголын бүстэй барилдааны холбоо
- “Wink optical” ХXК
- МУБИС-БТСургууль
4. Тэмцээн зохиогдох дүрэм, шүүлт:
Тэмцээн бүстэй барилдааны дүрмээр явагдана. Шүүлтийг МББХ-оос томилогдсон шүүгчид IBWA-аас батлагдсан олон улсын дүрмийн дагуу шүүн явуулна.
5. Тэмцээнд оролцох байдал:
Тамирчдын тоо харгалзахгүй. Тамирчид 3*4 хэмжээний 1хувь зураг, бүртгэлийн хураамж 5000төг /Өсвөр үе, залуучуудын тэмцээнд 1993 оноос хойш төрсөн тамирчид оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, бүртгэлийн хураамж-3000төг/. Багаа оролцуулж байгаа байгуулага өөрийн тугтай байна.
6. Хяналт бүртгэл ба мандат олгох:
2011.12.13-ны өдөр 10.00цагт Спортын төв ордон
7. Тэмцээний дүн гаргах журам:
Тамирчдыг жин тус бүрт I, II, III байр эзлүүлэн өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнана. Багийн дүнг медальт байранд шалгарсан тамирчдын оноогоор гаргаж эхний 3-н байр эзлүүлэн цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнана..
8. Сугалаа, жин:
Тэмцээний хөтөлбөрийн дагуу явагдана.
Жин: эр: -62 кг, 68 кг, -75 кг, -82кг, -90 кг, -100 кг, +100кг
эм: -52кг, 58кг, -66кг, -76кг, +76 кг
Өсвөр үеийн тамирчдын жин:
Эр: 27, 30, 34, 38, 42, 46, 50, 55, 60, 66, 73, -81, +81 кг
эм: 40, 44, 48, 52, 57, -63, +63 кг
9. Өмсгөл:
Тамирчид ОУББХ-ны дүрмээр батлагдсан өмсгөлтэй байна. Дүрмийн бус шаардлага хангаагүй өмсгөлтэй байхыг хориглоно.
10. Ёслолын ажиллагаа:
Тэмцээний хөтөлбөрийн дагуу явагдана.
loading...



