Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Олимпийн аварга Чэжүгийн Дэлхийн цомд түрүүллээ

GD Star Rating
loading...
БНСУ-ын Чэжүд зохиогдсон Дэлхийн цомын хоёр дахь өдөр олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Наранжаргал дэд байрт шалгаран, 81 кг-д Г.Түвшинжаргал хүрэл медаль зүүв. Ингэснээр монгол жүдочид энэ тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медаль хүртэв.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр -100 кг-ын жингийн финалд дэлхийн аварга Хван Хи-Тэг вазари үнэлгээгээр буулган авчээ. Энэ жил Парисийн их дуулгын хагас шигшээд энэ хоёр бөх учрахад Н.Түвшинбаяр дархан бусгах мэхээрээ цэвэр ялж байсан бол дөрөвдүгээр сард Абу-Дабид болсон тивийн АШТ-ий хагас шигшээд дахин таарахад солонгос жүдоч даагаа нэхэж чадсан. Харин тэдний хайнаа хагалах барилдаан Чэжүд болоход Н.Түвшинбаяр Хи-Тэг нутагт нь илүүрхлээ. Олимпийн аварга маань энэ амжилтаараа чансааны байраа хоёроор ахиулж, 12 дугаарт бичигдэх нь.
Ц.Наранжаргал алтан медалийн төлөө барилдаанд Японы Карэн Нүнирад 2 минут 49 секундэд цэвэр ялагдсан. 234 оноотойгоор жиндээ 29-рт жагсаж буй тэрбээр Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээр 60 оноо нэмж, 26-рт дэвших боллоо. Энэ жинд 17-рт эрэмбэтэй Тунисийн Хоуда Милед олимпийн эрхийн бүст багтаж байгаа юм.
81 кг-д хүрэл медалийн төлөө хүч үзсэн хоёр бөхийн маань нэг нь л шагналын тавцанд гарав. Г.Түвшинжаргал энэ жилийн Универсиадын аварга, 2009 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Томохиро Кавакамитай өрсөлдөж, гурван удаа торгуулан вазаритай тэнцэх үнэлгээ алдсан ч өөрөө вазари, хоёр юүко авч хожлоо. Жиндээ 84-т эрэмбэлэгдэж байгаа Г.Түвшинжаргал одоо 116 оноотой болж, 68 хүртэл үсрэхээр болсон. Манай нөгөө бөх О.Ууганбаатар БНСУ-ын Жун Вонь-Жүнд торгуулиар дийлдсэн. 196 оноотойгоор 49-рт бичигдэж буй тэрээр 20 оноо нэмснээр таван байр урагшлах төлөвтэй харагдаж байна.
90 кг-д Э.Энхбат 2008 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, 2007 оны Универсиадын аварга, Узбекистаны
Хуршид Набиевт ялагдсанаар медальгүй үлдэв. Тэрээр энэ жил Парисын Их дуулгад энэ чантуу жүдочтой таараад мөн л хожигдсон билээ. 234 оноотойгоор 39-рт зогсож байгаа Э.Энхбат Дэлхийн цомын 5-р байрт харгалзах 20 оноо нэмснээр 35-р байр хүртэл урагшлах боломжтой. Энэ жингийн 29 дэх бөх Швейцарийн Доминик Хишье олимпийн эрхийн сүүлчийн байрыг эзэлж буй юм.
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Б.Мөнхтуяа Францын Эмили Андеолтой хүрэл медаль булаацалдаж, цэвэр ялагдсан.
Чэжүгийн Дэлхийн цомоос долоон алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн зохион байгуулагч орны тамирчид багийн дүнгээр тэргүүлэн, хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэлтэй япончууд удаалж, монгол жүдочид гуравдугаар байрт шалгарлаа. Чэжүд долоон орны төрийн дуулал эгшиглэж, нийт 16 орны жүдочид шагналын тавцанд гарсан байна.
Дэлхийн цомын хоёр дахь өдрийн дүн
Эмэгтэй
70 кг
1.
Карэн Нүнира (Япон)
2.
ЦЭНД-АЮУШИЙН НАРАНЖАРГАЛ (МОНГОЛ)
3.
Жемма Гиббонс (Их Британи)
3.
Керстин Тьеле (Герман)
5.
И Хи-Сун (БНСУ)
5.
Мари Паске (Франц)
7.
ЭНХБАТЫН АЗЗАЯА (МОНГОЛ)
7.
ОТГОНЫ МӨНХЦЭЦЭГ (МОНГОЛ)
-78 кг
1.
Жан Жөхүй (БНХАУ)
2.
Луизе Малзан (Герман)
3.
Жён Гён-Ми (БНСУ)
3.
Чихиро Такахаши (Япон)
5.
Эми Коттон (Канад)
5.
Алена Эйглова (Чех)
7.
Ассунта Галеоне (Итали)
7.
Жун Да-Үн (БНСУ)
+78 кг
1.
Ким Жи-Юнь (БНСУ)
2.
Ким Юнь-Кен (БНСУ)
3.
Эмили Андеол (Франц)
3.
И Жун-Юнь (БНСУ)
5.
Ким На-Ён (БНСУ)
5.
БАТТУЛГЫН МӨНХТУЯА (МОНГОЛ)
7.
ДАГВАДОРЖИЙН ЗОЛЖАРГАЛ (МОНГОЛ)
7.
ДОРЖГОТОВЫН ЦЭРЭНХАНД (МОНГОЛ)
Эрэгтэй
81 кг
1.
Хон Сук-Үн (БНСУ)
2.
Ким Мин-Гюү (БНСУ)
3.
ГАНЫ ТҮВШИНЖАРГАЛ (МОНГОЛ)
3.
Жун Вонь-Жүн (БНСУ)
5.
Томохиро Каваками (Япон)
5.
ОТГОНБААТАРЫН УУГАНБААТАР (МОНГОЛ)
7.
Фармон Кабулов (Узбекистан)
7.
Ким Жэ-Бум (БНСУ)
90 кг
1.
Сон Дэ-Нам (БНСУ)
2.
Роман Гонтюк (Украин)
3.
Ив Маттьеу Дафревиль (Франц)
3.
Хуршид Набиев (Узбекистан)
5.
ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХБАТ (МОНГОЛ)
5.
Виктор Семенов (ОХУ)
7.
И Кюү-Вонь (БНСУ)
7.
Сон Сү-Ген (БНСУ)
-100 кг
1.
НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР (МОНГОЛ)
2.
Хван Хи-Тэ (БНСУ)
3.
Тьерри Фабре (Франц)
3.
Мартин Пачек (Швед)
5.
Уткир Курбанов (Узбекистан)
5.
Сириль Маре (Франц)
7.
Тацүки Масүбүчи (Япон)
7.
Сон Чан-Хун (БНСУ)
+100 кг
1.
Чо Гү-Хам (БНСУ)
2.
Мэттью Торел (Франц)
3.
Жан Себастьян Бонвоизин (Франц)
3.
Владут Симёнеску (Румын)
5.
Ким Сун-Мин (БНСУ)
5.
Ким Жун-Хун (БНСУ)
7.
Аслан Камбиев (ОХУ)
7.
Ван Хао (БНХАУ)
GD Star Rating
loading...
Олимпийн аварга Чэжүгийн Дэлхийн цомд түрүүллээ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: