Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Ситигийн ээлжит бут ниргэлт

GD Star Rating
loading...

Манчестер Сити “Сити оф Манчестер” цэнгэлдэхдээ Норвичийг төвөггүй буулган авснаар хүснэгтийн тэргүүн байраа хадгаллаа.

Агуерогийн 32 дахь минутад оруулсан гайхалтай гоолын ачаар Сити тоглолтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд 2-р үед Насри, Туре, Балотелли, Жонсон нар дараалан гоолдож өрсөлдөгчөө 5 : 1-ээр бут ниргэлээ. Норвичоос Морисон нэр төрийн бөмбөгийг багтаа авчирсан юм.

Ийнхүү Ман Ситигийн оруулсан гоолын тоо 14 тойргийн дараах байдлаар 48 -д хүрлээ. Долоо хоногийн дундуур Арсеналыг хожсон бүрэлдэхүүнээ Манчини тэр чигээр нь өөрчилсөн ч Коло Турег Лескоттын оронд гаргасан нь сонирхол татаж байв.

Сити тоглолтын турш 26 удаа цохилт хийсний 10 нь хаалг руу чиглэсэн. Харин эсрэг баг нь 6 цохисноос 2 нь Харт руу чиглэжээ. Ситичүүд 69 хувьтай бөмбөг эзэмшсэн бөгөөд 38 оноотой болж Юнайтедаас 5 оноогоор тасарсан хэвээр байна.

Манчестер. Стадион “Сити оф Манчестер”. 47201 үзэгч.
Шүүгч- Ховард Уэбб (Ротерхем).

МАНЧЕСТЕР СИТИ – НОРВИЧ – 5:1 (1:0)
Агуэро, 32 (1:0). Насри, 51 (2:0). Туре, 68 (3:0). Морисон, 81 (3:1). Балотелли, 88 (4:1). Джонсон, 90+1 (5:1).
Манчестер Сити Норвич
 Джо Харт  Джон Радди
 Мика Ричардс  Кайл Нафтон
 Коло Туре  Леон Барнетт
 Венсан Компани  Расселл Мартин
 Гаэль Клиши  Марк Тирни
 Давид Сильва  Эллиотт Беннетт, 60
 Гарет Бэрри  Брэдли Джонсон, 77
 Яя Туре  Эндрю Крофтс
 Самир Насри, 69  Энтони Пилкингтон, 60
 Серхио Агуэро, 72  Эндрю Сурман
 Эдин Джеко, 82  Стив Морисон
Сэлгээ
 Адам Джонсон, 69  Уэсли Хулэхэн, 60
 Марио Балотелли, 72  Грант Холт, 60
 Найджел Де Йонг, 82  Дэвид Фокс, 77

Шар хуудас:

   Эндрю Сурман, 24
GD Star Rating
loading...
Ситигийн ээлжит бут ниргэлт, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Valencia says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 470 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad 3 sariin l nuur uzej bgaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: