Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Баяртай “Алтан өсгий” Сократес !

GD Star Rating
loading...

1982 оны дэлхийн аварга, Бразилийн шигшээ багийн ахлагч асан, домог тоглогч Сократес 57 насандаа өөд боллоо. Алтан өсгий хөчөөрөө алдаршсан тэрээр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхалтай найруулагчдын нэгэнд тооцогддог байсан юм.

Тоглогч ахуй багтаа ч Соктаретес архи тамхийн хэтрүүлэн хэрэглэдэг байсан юм. Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд тэрээр хоолны хордлогонд орсон гэсэн онштойгоор Сан Паулугийн Алберт Эйнштэйний нэрэмжит эмнэлэгт эмчлүүлж байсан юм.

Доктор Сократес хочоороо алдаршсан тэрээр өнгөрсөн найман сараас хойш гурван ч удаа эмнэлэгт хүргэгдсэн юм. Тухай үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээсээ болж нөхөн сэргээх эмчилгээнд хүртэл орж байлаа. Гэвч түүний бие сайжирсангүй.

Сократес 1982, 86 оны дэлхийн аваргад Бразилийн шигшээ багийн довтолгооны хагас хамгаалагчаар тоглож байсан юм.

1980-аад оны эхээр  Сократес нутгийхаа Коринтианс багт тоглож алдар цуугаа мандуулж байлаа. Хөлбөмбөг тоглохын хажуугаар Сократес мэргэжлийн эмчийн зэргийг хамгаалсан юм.

Түүнийг туранхай, хууз сахалтай учраас Маграо хэмээн хочилдог байсан юм. Зико, Жуниор, Фалкао, Эдэр гээд Бразилийн алтан   үеийн бүрэлдэхүүнд тэрээр багтдаг байлаа.

Мөн тоглолтыг унших чадвар болон дамжуулах техникээрээ алтан өсгий хэмээх хочыг тэрээр авсан. Сократес аль аль хөлөөрөө сайн тоглодог байсан бөгөөд өсгийлдсөн гоёмсог гоол олныг оруулдаг байлаа.

Түүний клубын карьер Фламенго, Сантос, Ботафого багуудад үргэлжилсэн бөгөө улмаар Италийн Фиорентина клубт хэсэг хугацааг өнгөрүүлсэн юм.

Хөлбөмбөгөөс зодог тайлсныхаа дараа тэрээр Рибэйрао Прето хотод тв-ийн тайлбарлагч, экспертээр ажилладаг байлаа.

Тэрээр 2004 онд Английн Гарфорт багт зодог тайлсан юм.

GD Star Rating
loading...
Баяртай "Алтан өсгий" Сократес !, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. zorigoo says:

    za burhanii orond sain holbombogchin heregtei blsiim bailgyi dee gehdee brazil 1982 onii DASHT-iin shovgiin naimd italid(rossid) taviulaad hooson hotsorsiishdee 86 ond bas mult sokratesiin huvid 78 onii hyreltei 82 onii braziliin shigshee bol yneheer tasartsan bsiimaa

    GD Star Rating
    loading...
  2. inter says:

    tegsen 82 ond italy turuulsen

    GD Star Rating
    loading...
  3. Дэлгэр says:

    1982 онд Оросуудтай эхний шатанд Зико, Сократес 2 л тогдлож байлаа

    GD Star Rating
    loading...
  4. CR7 says:

    gaihaltai toglogch baisan shuu uneheer domogt hulbumbugchin uurd sanaj yawah bolnoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: