Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл » Төрийн банкны харилцагч бүр “Лондон-2012” олимпийн медалтныг дэмжигч

GD Star Rating
loading...

Төрийн банк нь нь үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш ард иргэддээ хамгийн таатай нөхцөлтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгож ирсэн билээ. Тиймээс үүсгэн байгуулагдсан 2 жилийн ойгоо угтан харилцагдынхаа дунд бүтээгдэхүүн үйлчилгээг таниулан сурталчлах, харилцагчддаа урамшуулах зорилгоор “Урамшууллын 1 сарын аян”-г зохион байгуулсан бол энэ удаа 2 жилийн ойн угтсан ажлын хүрээнд  “Төрийн банкны харилцагч бүр “Лондон-2012” олимпийн медалтныг дэмжигч”  гэсэн арга хэмээг эхлүүлсэн байна.

 

Төрийн банкны харилцагчдаас авч буй шимтгэлийн орлогийн тодорхой хувийг  “Лондон-2012” олимпид эх ороноо төлөөлөн оролцох тамирчдад зориулан дэмжлэг үзүүлж байгаа юм.

 

Энэхүү арга хэмжээ 2011.11.25-ны өдрөөс 2012.07.03-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр чөлөөт бөхийн  олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын алтан медальт Г.Мандахнаран, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин М.Бундмаа, Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Ц. Мөнхзул, Байт харвааны олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Э.Мөнхзаяа нарт эхний ээлжний мөнгөн туслалцааг гардуулан өглөө.

 

2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2012 оны 7  дугаар сарын 3-ны өдөр хүрэтлх хугацаанд шимтгэлийн орлогоос хуримтлагдсан мөнгийг эдгээр тамирчдад өгөх юм.

 

Тиймээс Төрийн банкаар үйлчүүлсэн харилцагч та “Лондон-2012” олимпийн медалтанг дэмжигч” болж байгаа бөгөөд  Монгол хүн бүр эх орноо төлөөлөн олимпид оролцож буй тамирчидаа дэмжихийг Төрийн банкны хамт олноос уриалж байна.

 

ТӨРИЙН БАНК ТАНД САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРСДЭЛГҮЙ ХҮРГЭНЭ.

GD Star Rating
loading...
Төрийн банкны харилцагч бүр “Лондон-2012” олимпийн медалтныг дэмжигч, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: