Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » ХӨЛБӨМБӨГЧИД 2011 ОНЫ ШИДГҮҮДЭЭ ТОДРУУЛНА

GD Star Rating
loading...

2011 оныг “Сургалт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан Монголын Хөлбөмбөгийн Холбоо амжилт бүтээлээр дүүрэн 2011 оноо үдэж байна.

Энэхүү үйл ажиллагаагаа нийт хөлбөмбөгийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүстэйгээ үдэх мөн 2011 оны шилдгүүдээ тодруулах зорилготойгоор 2011 оны 12 дугаар сарын 10-ны 15.00 цагаас “2011 ОНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА”-г шинэхэн байгуулагдсан “Футзалын Ордон”-д явуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү номинаци нь:

  • 2011 оны “ШИЛДЭГ ТАМИРЧИН”
  • 2011 оны “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”
  • 2011 оны “АЛБАН ЁСНЫ ТҮНШ”
  • 2011 оны “ШИЛДЭГ ШҮҮГЧ”
  • 2011 оны “ШИЛДЭГ  ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА”
  • 2011 оны “МЭДЭЭЛЛИЙН ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГА”
  • 2011 оны “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”
  • 2011 оны “ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ КЛУБ”
  • 2011 оны “ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХҮҮХДИЙН КЛУБ”
  • 2011 оны “ШИЛДЭГ БАГ”
  • 2011 оны “ӨСВӨР БА ИДЭРЧҮҮДИЙН ШИЛДЭГ БАГ”-ээр байх ажээ.

Мөн энэ үеэр өсвөрийн “Өсөх ирээдүйтэй 11 тамирчин”-г тодруулан урамшуулахаас гадна “2011 оны онцлох 11 үйл явдал”-аа нэрлэх ажээ.

Нэгэн ёсны хөлбөмбөгчдийн шинэ жил болсон энэхүү үйл ажиллагаанд үе үеийн хөлбөмбөгчдөө оролцуулахаар МХБХолбоо шийдвэрлээд байна.

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
ХӨЛБӨМБӨГЧИД 2011 ОНЫ ШИДГҮҮДЭЭ ТОДРУУЛНА, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: