Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Волейбол » ГУРВАН ОРОН ОЛИМПИЙН ЭРХ АВЛАА

GD Star Rating
loading...

Хоёр долоо хоногийн турш Наран улсад үргэлжилсэн волейболын эрэгтэй шигшээ багуудын Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын ялалтаар өндөрлөлөө. Тус шигшээ сүүлийн тоглолтдоо Польшийг 3:2-оор хожсоноор дээрх нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Оросууд тэмцээний турш тэгш тоглосон. Беларусь дасгалжуулагч Алекно багаа нэг хэв маягт оруулахгүйн тулд янз бүрийн тактик сонгож байсан бөгөөд ингэхдээ өрсөлдөгчийнхөө онцлогт таарсан хувилбарыг сонгож чадсанаар нэгээс бусад тоглолтод хожсон. Тэр дундаа Итали, Куба, Польш, Серб гэсэн хүчирхэг учраануудаа даван гарсан билээ. Харин Бразилд цэвэр хожигдсон. Гэвч парт салгаж чадаагүйгээс харахад тэд үнэхээр дорой тогложээ. Ингэснээр хойд хөршүүд Бразилийн гараас гарч чаддаггүй түүхээ үргэлжлүүллээ.

Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн Польшид түрүүлэх том боломж байсан юм, уг нь. Гэвч хамгийн чухал тоглолтод ялагдсанаар тэмцээнийг эхнээс нь тэргүүлж ирсэн байр сууриа алдсан. Бразилд 2:3-аар хожигдсоноос л асуудал эхэлсэн. Эхний хоёр партад хожсон хэр нээ дараалан гурван үед ялагдан сэтгэл зүйн том цохилтод оржээ. Энэ нь дараагийн тоглолтод шууд нөлөөлсөн тул ОХУ-ыг хожиж чадаагүй. Тэгвэл Бразил яван чангасаар барианы зурхай ойртоход гуравдугаар байрт дэвшиж амжсан. Сүүлийн гурван тоглолтдоо ялалт байгуулсан нь түүний дээрх амжилтын үндэс болсон. Тэр дундаа дээрх өрсөлдөгчдөө олон парт алдаагүй үзүүлэлт нь түүнийг хүрэл медальд хүргэв. Хэрэв илүү ганцхан парт л алдсан бол оноо тоолох нэмэлт үзүү лэлтээр Италид дийлдэн, хүрэл медальгүй хоцрох байсан. Ингэснээр брзаилчууд ОХУ, Польшийн хамтаар 2012 оны Лондоны олим под оролцох эрхээ авлаа.

Польш, Сербийг хожин бөөн дуулиан тарьж, тэмцээний эхний долоо хоногийн баат раар шалгарсан баг бол Ираны шигшээ юм. Үүний үр дүнд бүр дөрөвдүгээр байр хүр тэл дэвшээд байлаа. Гэвч энэхүү амжилтаа тогтворжуулж чадсангүй. Баахан тоглолтод дараалан хожигдсоноос болж бөөн байрыг алгасан уруудсаар есдүгээр байраар тэмцээнийг дуусгав. Италийн эрэгтэй шигшээг 90-ээд онд удирдаж байсан алдарт дасгалжуулагч Хулио Веласко яаж ч хичээгээд иран залуучуудыг сэргээж чадсангүй. Бэлтгэл тааруу байснаас тэр үү, хүчээ тааруулж тоглоогүй ч юм уу, волейболчдынх нь эрч хүч тоглолтоос тоглолтод суларсаар байсан юм. Үүнийг тун сайн анзаарсан БНХАУ–ын шигшээ сүүлийн үед дий лэхээ болиод байсан өрсөлдөгчөө 3:0 гэсэн харьцаагаар жинтэй хожию. Ингэснээр өмнө 2011 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргад будаа болсонынхоо хариуг авч чадлаа.

Азийн гурав дахь төлөөлөл Япон бас л гавьсангүй. Тэгэхдээ хоосонгүй. Египетээс гадна мөнхийн өрсөлдөгч хятадуудыгаа 3:0-ээр буулган авч манай тивийн лидер багуудын нэг гэдгээ харуулсан.

ШИЛДЭГ ТОГЛОГЧИД

MVP – Максим Михайлов (ОХУ)

Довтлогч – Ахмед Салах Абдельхай (Египет)

Хаагч – Марцин Мозжонек (Польш)

Давуулагч – Кристиан Савани (Итали)

Хамгаалагч - Сержио (Бразил) Либеро – Жи Жэнь (БНХАУ)

Холбогч – Лучано Де Чекко (Аргентин)

Олон оноотон – Фернандо Эрнандес (Куба)

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

                                           Тт         Х         Хд         О         П/Х

1. ОХУ                                 11       10        1             29       30-8

2. Польш                             11         8         3            26       30-15

3. Бразил                            11         8          3            24       29-14

4. Итали                              11         8          3            24        28-15

5. Куба                                  11         7         4            17        25-19

6. АНУ                                   11         6          5           16         20-19

7. Аргентин                           11         5         6            16         21-21

8. Серб                                  11         5         6            15          20-23

9. Иран                                 11          5         6             12         16-25

10. Япон                               11          2         9             8          12-28

11. БНХАУ                             11         1         10            5          9-30

12. Египет                             11         1          10             3        7-30

Ж.БАЯРЖАРГАЛ

GD Star Rating
loading...
ГУРВАН ОРОН ОЛИМПИЙН ЭРХ АВЛАА, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. tugsuu says:

    t1 bichih yumaa medeellee..chi tamirchin hun yaj amjilt gargadgiig mededguum shg bn tee,,,harwaas neg yum suraagui n ilt l bn ldaa..part awch chadkuu bolhr l muu bolchdiimuu ain

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: