Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » 25 мянган долларын шагналтай Монгол туургатны шатрын тэмцээн эхэллээ

GD Star Rating
loading...

Чин ван Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан-2011” 21 дэх удаагийн шатрын тэмцээн өнөөдөр ГХЯ-нд болно. Манай улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа учраас энэ удаагийн тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо болон “Дэлхийн монголчуудын чуулган”-ы ивээл дор илүү өргөн хүрээнд зохион байгуулах юм. Монгол туургатны эв нэгдлийн илэрхийлэл болж буй уг тэмцээнд Турк, Казахстан, Буриад, Халимаг, ӨМӨЗО-ы 20 гаруй шатарчин ирэх бөгөөд нийтдээ 130-аад хүн оролцох аж. Шагналын санг нь энэ жилээс эхлээд 25 мянган доллар болгон нэмж, Дэлхийн шатрын холбооноос энэ мөнгийг гаргаж байхаар болсныг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэв.  “Дээр үед “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээн манайд болдог байсан. Түүнээс хойш анх удаа олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохиох гэж байгаад Монголын шатарчдын өмнөөс ГХЯ-ныханд баярласнаа илэрхийлье. Энэ тэмцээнээс шатрын их мастер болон олон улсын хэмжээний мастер төрнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатар ярилаа. Долоо хоног үргэлжлэх уг тэмцээнийг А, Б хоёр ангиллаар зохионо. Дашрамд дурдахад, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов тус тэмцээний нээлтэд оролцох байсан ч ажлын улмаас ирэх хугацаагаа хойшлуулж, энэ сарын 17-нд болгожээ.

Л.Ганчимэг

GD Star Rating
loading...
25 мянган долларын шагналтай Монгол туургатны шатрын тэмцээн эхэллээ , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. dorj says:

    za nairaa ni heden tsolton garah biz e zoosnii surag l garrad hoorondoo zoos ugultsuj abaltshaa yariad yaduu heden sharatchid ni urubdultei sonsood teged ch yaasnii tseber ih master bol munguntuul shuu de busad ni bugd hulih nairaanii zoosnii nuhnii ih master nar shuu de huurhii odoo bas hudlaa zoosoor buuj ugchuud bas ih master turuulsen gene de huurhii urubdultei uls shuu shibshig shuu shatarchid nuguu heden ni reitingee unagaaj haltar heden bor yum karmaalj abah bh da urubdultei shatarch uls shuu

    GD Star Rating
    loading...
  2. FC Liverpool says:

    Үндэсний бөхөд найраа байдаг гэж сонссоноос шатарт байдаг гэж сонсоогүй л юм байна. Хэрэв үнэн бол утгагүй юм байна

    GD Star Rating
    loading...
  3. Dorjid says:

    malaa bitgii maltaad bai odoo aviyasaaraa garah gj bgaa zaluuchuud bshdee tsaana chini Gundavaa,Batchuluun gd, ter nairaa chini hatnaa sharavaa 2 tl bsn biz

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: