Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » А.БУЗИН:ШИЙДВЭРЛЭХ ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨХ БЭЛТГЭЛЭЭ УЛААНБААТАРТ ХИЙНЭ

GD Star Rating
loading...

ОХУ-ын Буриадын бөхчүүд манай улсад хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байна. Улаанбаатарт ирээд дөрөв хонож буй тэднийг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өчигдөр хүлээн авч уулзлаа. Тив, ДАШТ-д дээгүүр байр эзэлдэг хойд хөршийн тамирчид ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Андрей Бузиний удирдлагад бэлтгэл хийж байгаа юм. “Монголын эмэгтэйчүүд хилийн чанадад тогтмол амжилт үзүүлж буй. Тиймээс бид танай бөхчүүдтэй туршлага солилцохыг эртнээс төлөвлөсөн” хэмээн А.Бузин өгүүлсэн. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Монголд хийх бэлтгэлийн төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулаад байна вэ?

-Бид бэлтгэлийн төлөвлөгөөг ярилцаж байгаа. Нэн тэргүүнд цаг агаарт дасахыг хичээж байгаа. Ямар ч гэсэн өндөр төвшинд хийх бэлтгэлийн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Бид эх орондоо буцаж очоод шууд Оросын цомын тэмцээнд оролцоно. Дэлхийн цомын дараа И.Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнтэй. Энэхүү шийдвэрлэх тэм цээний дараа ОХУ-ын тамирчдын дунд сонгон шалгаруулалт хийх учраас ихээхэн ач холбогдол өгч байгаа.

-Олимпийн эрх олгох тэмцээнд Буриадын бөхчүүд хэрхэн оролцож байна?

-Буриадын багаас одоохондоо ОХУ-ын багийн өмнөөс эрх авах тэм цээнд хүч сорьж амжаагүй явна. 73, 55 кг-д ОХУ-ын бөхчүүд эрх аваад байна. Ярыгиний нэрэмжит тэмцээний дараа олимпийн эрх авах асуудал яригдана. Москвад манай нэг охин бэлтгэл хийж байгаа.

-Та ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Долоон жил болж байна.

-Таны шавь нараас хамгийн өндөр амжилт гаргасан тамирчин?

-Миний унаган шавь нараас дэлхийн АШТ-ий хошой мөнгө, Европын хоёр удаагийн аварга төрсөн.

-ОХУ-ын төр засгаас Буриадын бөхчүүдийг хэрхэн дэмждэг вэ?

-ОХУ биднийг бүх талаар дэмждэг. Олимпоос медаль авахуулахын төлөө хичээсээр ирсэн. Оросын эмэгтэй бөхчүүдийн ихэнх хувийг Буриад бүрдүүлдэг юм. Тэгээд ч буриадууд байт харваа, бөхийн барилдаан, морин уралдаанд гаргуун. Чөлөөт бөх барилдах сонирхолтой охид дүүрэн байна. Харин дасгалжуулагчдыг нэмж ажиллуулах асуудал л хөндөгдсөөр ирсэн.

-И.Ярыгиний нэрэмжит тэмцээний өмнөх гол бэлтгэлээ Улаан баатарт хийхээр сонгосон тань сонирхолтой байна?

-Чөлөөт бөхөөр барилддаг монгол бүсгүйчүүдийн хилийн чанадад үзүүлж байгаа амжилт нь тогтмол. Шинжлэх ухааны үндэс лэлтэй бэлтгэл хийдэг нь үүнд нөлөөлдөг биз ээ. Бид нам дор газар бэлтгэл хийдэг. Харин Улаанбаатарт хүч сэл бэснээр төвшнээ дээшлүүлэх боломж бүрдэж байна. Энэ нөхцөлд дасчихвал Москвад амжилт гаргах бүрэн боломжтой.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: