loading...
Монгол Улсын шинэ үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж Дэлхийн Монголчуудын Чуулган, ФИДЕ-гийн ивээл дор энэ сарын 6-11ний өдрүүдэд ГХЯ-нд зохиогдож буй Чин ван Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан-2011” олон улсын тэмцээнд ИМ А.Шомоев (ОХУ,2578), ОУМ Б.Гүндаваа (2478), ФМ О.Бадмацэренов (ОХУ,2464), ОУМ Б.Мөнгөнтуул (2459), ОУМ Ц.Батчулуун (2446), ИМ Б.Асанов (Казахстан,2442), ИМ Д.Шаравдорж (2440), ИМ К.Хазнедароглу (Турк,2426), ИМ Б.Хатанбаатар (2356), ЭИМ Т.Батчимэг (2324) нар тойргоор өрсөлдөж байна.
Их мастерын болон олон улсын мастерын цолны нормтой тус тэмцээнийг 3 тавилын дараа Б.Гүндаваа 2,5 Ц.Батчулуун, К.Хазнедароглу нар 2 оноотой хошуучилж байна.
Энэ тэмцээний үеэр түргэвчилсэн тоглолтын болон бодлого бодолтын тэмцээнүүд явагдана.
Тэмцээний мэдээллийг www.hosmaster-chess.mn болон
http://chess-results.com/tnr61451.aspx?lan=11 -д үзнэ үү.
Мадаар занаж төгсгөсөн нэг богино өргийг сонирхуулъя.
М.Карлсен бас л түрүүлэх болов уу?
Энэ сарын 3-12ны өдрүүдэд Англи улсын нийслэлд гуравдахь удаа явагдаж буй “London Chess Classic” тэмцээнд Дэлхийн аварга, шатарчдын чансааг магнайлагч нарын 9 их мастерууд хожилд 3, тэнцээнд 1 оноо авах журмаар өрсөлдөж байна.
Дөрвөн тавилын дараа М.Карлсен (Норвег,2826), Л.Макшейн (Англи,2671) хоёр 8, Х.Накамура (АНУ,2758) 7, В.Крамник (ОХУ,2800) 5, Л.Аронян (Армен,2802) 4, Н.Шорт (Англи,2698) 3, В.Ананд (Энэтхэг,2811), Д.Хауэлл (Англи,2633), М.Адамс (Англи,2734) нар 2 оноотой байна.
Дэлгэрэнгүйг http://londonchessclassic.com/ -д үзнэ үү.
loading...



