loading...
Өнгөрсөн баасан гаригт Монголын волейболын холбоо лигийн тэмцээнийхээ хаалтыг хийлээ. Хаалтын ажиллагааны өмнө лигийн бүх оддын тоглолтыг анх удаа зохион байгуулсан юм. Зөвхөн эрчүүдийн хооронд болсон уг тоглолтод “Харх” багаас хамгийн олон буюу зургаан тоглогч сонгогдсон байна. Тэдний араас тус бүр дөрвөн тамирчнаа сойсон “Тэнүүн Огоо”, “Буянт Ухаа” багууд жагсчээ. Түүнчлэн “Сүлд”-ээс гурав, “Уурхайчин”- аас хоёр, “Эрчим”-ээс нэг тоглогч орсон юм. Хоёр багт ямар тоглогчид багтсаныг дор сонирхуулья.
1-р багийн бүрэлдэхүүн
Р.Хангай, А.Даваажаргал (БуянтУхаа), А.Панарин, Э.Батхүү, О.Очирбат, Э.Мөнхсайхан (Харх), Э.Наранбаяр (Сүлд), Э.Энхбат, О.Баярхүү (Уурхайчин), А.Мөнхбаяр (Тэнүүн Огоо), Э.Сайнбилэг (Эрчим)
2-р багийн бүрэлдэхүүн
А.Очгэрэл, Ч.Отгонбаяр (Харх), А.Билов, Б.Энхмагнай (Буянт Ухаа), М.Цэрэнбаатар, Э.Ган-Эрдэнэ (Сүлд), М.Мөнх-Оргил, М.Мягмарсүрэн, Б.Болдбаатар (Тэнүүн Огоо), А.Даваацэрэн (Уурхайчин)
Нэгдүгээр багийг “Их Тийн” группын ерөнхий захирал, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Батсайхан, хоёрдугаар багийг “GN beverages Pepsi Cola” компанийн борлуулалтын хэлтсийн захирал, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гансүх дасгалжуулсан юм. Тэд хувиасаа 250 мянган төгрөгийн бооцоо гаргаж, ялагч баг нь 500 мянгыг авах байв. Шигшээ багийн холбогч Р.Хангайгаар удирдуулсан нэгдүгээр баг энэ тоглолтод 25:21, 25:18-аар давамгайлж, анхны оддын тоглолтын ялагч болсон. Тэд хоёр партад хоёуланд нь эхнээсээ давамгайлсаар хожсон юм. Хоёрдугаар баг дундуур нь тоог нөхөх оролдлого хэд хэдийг хийсэн ч өрсөлдөгч нь тэдэнд боломж олгосонгүй. Уг тоглолтын дараа лигийн хаалт болж, шилдэг тоглогчдоо шалгаруулсан. Шилдгүүдийг дор танилцуулбал,
Давуулагч: эр А.Панарин (Харх), эм Б.Сүнжидмаа (ДЦС 4)
Холбогч: эр Р.Хангай (Буянт Ухаа) эм Х.Мөнхзул (ДЦС 4)
Чөлөөт хамгаалагч: эр Э.ГанЭрдэнэ (Сүлд) эм Ч.Халиун (Энагурэ)
Хаагч: эр У.Пүрэвсүрэн (Сүлд) эм Д.Цэндхүү (Уурхайчин)
Довтлогч: эр А.Билов (Буянт Ухаа) эм Г.Цэцэгжаргал (Энагурэ)
Тэгш тоглогч: эр Г.Эрдэмбилэг (Уурхайчин) эм П.Буянжаргал (Уурхайчин)
Дасгалжуулагч: Д.Одбаяр (Буянт Ухаа) Шүүгч: Б.Эрдэнэхүү
Хаалтын үеэр лигийн аварга болсон “Буянт Ухаа”, “Энагурэ” багийн ахлагч нартай цөөн хором уулзлаа.
Э.МӨНХ-ҮЙЛС: БИД НЭГ БАГ БОЛОН НЭГДЭЖ ЧАДСАН
-“Энагурэ” энэ жил бүх багуудаас толгой илүү байж чадлаа. Үүний шалтгаан нь юундаа байсан бол?
-Бид зуны турш тасралтгүй бэлтгэл хийсэн. Манай өрсөлдөгч “ТЭЦ 4” үнэхээр сайн байлаа. Харин бид нэг баг болон нэгдэж чадсанаараа аварга боллоо. Энэ жилийн лиг легионеруудыг тоглуулсан, мөн залуу тамирчид их орсон гэдгээрээ онцлогтой болсон.
-Өнгөрсөн жил аваргын төлөөх эхний хоёр тоглолтод хожсон хэрнээ дараалан гурав ялагдаж, мөнгөн медаль дээр буусан. Энэ жил тэр түүх давтагдах вий гэж эмээж байв уу?
-Бид ноднин туршлагагүйтсэн болохоор “Эрчим”-д түрүүгээ алдсан. Түүндээ дүгнэлт хийж, бэлтгэлээ сайн хийсний хүчинд аваргалж чадсан гэж бодож байна.
-Танай баг 2009 онд анх байгуулагдсан жилээ лигийн аварга болсон. Тэр түрүүг энэ удаагийнхтай харьцуулбал?
-Анхны аварга бидэнд нэг их хүнд ирээгүй. Харин энэ жилийн алтан медаль илүү чанартай гэж бодож байна. Өрсөлдөөн ч их байсан.
-Ирэх жил түрүүлнэ гэж амлаж чадах уу?
-Ирэх жилийн лигт бид нар орох эсэх нь тодорхойгүй байгаа. Гадагшаа тэмцээнд явж магадгүй. Гэхдээ бид тоглохгүй байлаа ч гэсэн манай дүү нар орно.
Р.ХАНГАЙ: ХЯЛБАР ТҮРҮҮ БАЙЛАА
-Танай баг их л амархан түрүүлчих шиг санагдсан. Харин талбай дээр өөрөө тоглосон хүний хувьд юу хэлэх вэ?
-Жил жилд хүчтэй өрсөлдөгч нар байдаг. Харин энэ жилийн хувьд би түрүүлнэ гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан.
-Яагаад ийм итгэлтэй байсан юм бол?
-Өрсөлдөгч багууд сул байсан гэж болно. Бас манайх өөрсдөө бэлтгэлээ сайн хийсэн. Тоглоод үзэхэд ч манайх илүү гэдэг нь тодорхой байсан.
-Легионерынхоо талаар юу хэлэх вэ?
-2008 онд ирж тоглоод аварга болж байсан. Энэ жил санал тавихад дахиад ирсэн юм. Өмнө нь тоглож байсан болохоор сая ойлголцох тал дээр ямар ч асуудал гарсангүй.
-Өөрөө шилдэг холбогчийн шагналыг авлаа. Энэ шагналыг өмнө нь хэдэн удаа авч байсан бэ?
-Амжилтуудаа тоолдоггүй болохоор сайн мэдэхгүй байна. Ер нь тав, зургаан удаа удаа авсан байх.
-Энэ жилийн түрүүг бусад түрүүнүүдтэй харьцуулбал?
-Арай л хялбар байлаа.
ПЛЕЙ-ОФФЫН ШИЛДГҮҮД
Эрэгтэй
Оноо
1.А.Билов (Буянт Ухаа) 82
2.Г.Эрдэмбилэг (Уурхайчин) 78
3.Э.Наранбаатар (Сүлд) 60
4.А.Панарин (Харх) 57
5.М.Цэрэнбаатар (Сүлд) 47
6.А.Даваажаргал (Буянт Ухаа) 43
7.О.Баярхүү (Уурхайчин) 41
8.Э.Батхүү (Харх) 40
9.У.Пүрэвсүрэн (Сүлд) 39
10.А.Даваацэрэн (Уурхайчин) 37
Холболт
1.Р.Хангай (Буянт Ухаа) 327
2.Р.Тамираа (Сүлд) 326
3.А.Очгэрэл (Харх) 277
4.Г.Баярсайхан (Уурхайчин) 269
Эмэгтэй
Оноо
1.П.Буянжаргал (Уурхайчин) 58
2.Э.Эрдэнэзаяа (ДЦС 4) 58
3.Г.Цэцэгжаргал (Энагурэ) 55
4.Энхсайхан (Энагурэ) 52
5.Л.Нарантуяа (Тэнүүн Огоо) 43
6.Г.Өлзийдэлгэр (ДЦС 4) 40
7.Д.Цэндхүү (Уурхайчин) 38
8.Э.Мөнх-Үйлс (Энагурэ) 37
9.Б.Сарантуяа (Тэнүүн Огоо) 36
10.Б.Сүнжидмаа (ДЦС 4) 35
Холболт
1.С.Отгонбямба (Уурхайчин) 304
2.А.Уранчимэг (Энагурэ) 298
3.Х.Мөнхзул (ДЦС 4) 272
4.Т.Мисао (Тэнүүн Огоо) 235
5.А.Батжаргал (Энагурэ) 87
Б.ЭНХЖИН
loading...




goy bna
loading...
manai dj mundag shuu amjilt andaa
loading...