Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус » Монгол бүжигчид англичуудын өмнө гишгэжээ

GD Star Rating
loading...

Монгол Улсад бүжгийн спорт үүсэж, хөгжсөний 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд өнөөдөр Монголын бүжгийн спортын холбоо (МБСХ)-ны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн, маргааш насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Мөн энэ өдрүүдэд МБСХ болон БНСУ-ын Инчоны Бүжгийн спортын холбооны төлөөлөгчид хамтран ажиллах талаар ярилцаж, санамж бичигт гарын үсэг зурах аж. Монголын бүжгийн спортынхны амжилт, хөгжлийн талаар МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуягаас тодрууллаа.

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын бүжгийн спортынхон ямар амжилт гаргав?

-МБСХ-г 2001 онд байгуулж, 2003 онд Олон улсын бүжгийн спортын холбоонд элссэн. Манай бүжигчид 2004 оноос олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. 2006 онд Макаогийн олон улсын тэмцээнд дөрвөн хос оролцож, 3-5 дугаар байр, 2007 онд Сингапурт болсон Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд таван хос оролцож, 3-5 дугаар байр, мөн онд Тайваньд хоёр, гуравдугаар байр эзэлсэн.

“Стар” хамтлаг өнгөрсөн жил Москвад болсон латин бүжгийн ДАШТ-ий хагас шигшээд үлдэж, 10 дугаар байрт шалгарсан. Энэ жил ДАШТ-д хоёр хамтлаг оролцлоо. Стандарт болон латин бүжгийн ДАШТ тусдаа болдог юм. Стандарт бүжгийн ДАШТ өнгөрсөн сард ХБНГУ-д болж, “Улаан сарнай” хамтлаг Азиас анх удаа оролцоод, 10 дугаар байр эзэлсэн. Латин бүжгийн ДАШТ энэ сард Литвад болж “Стар” хамтлаг хагас шигшээд үлдэж, 11 дүгээр байранд орлоо. “Стар” хамтлагийнхан энэ жил бүжгийн спортын эх орон Английн өмнө орсон нь том амжилт шүү.

-МБСХ-нд бүртгэлтэй хэдэн клуб байдаг вэ. Энэ спорт Монголд хэр хөгжиж байна вэ?

-Манай холбоонд бүртгэлтэй 30-аад клуб, уралдаанд тэмцээнд идэвхтэй оролцдог 10-аад хамтлаг бий. “Сарны цом” тэмцээнд энэ жил 1500-аад хүн оролцсон. Сүүлийн үед энэ спортыг сонирхогчид олширч байна.

Х.УЯНГА

GD Star Rating
loading...
Монгол бүжигчид англичуудын өмнө гишгэжээ, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: