Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Цана, Өвлийн олимпийн наадмууд, Өвлийн спорт » Үзэсгэлэнт Магдалена спортоо орхино

GD Star Rating
loading...

Германы төдийгүй дэлхийн  шилдэг эмэгтэй биатлонч Магделана Нойнер (25) энэ улирлыг дуусгаад спортоо орхих шийдвэр гаргажээ. Нойнер Мягмар гарагт , ирэх оны гуравдугаар сард Ханты-Мансийскд болох улирлын сүүлийн уралдаанд оролцсоны дараа их спортоо орхино хэмээн мэдэгдсэн юм. Түүний энэ гэнэтийн шийдвэр нь   олон хүнд  тэр дундаа германы биатлоний спортод  хүнд цохилт болж байгаа нь ойлгомжтой.

Нойнер  2010 оны Ванкуверийн олимпоос 2 алт, 1 мөнгө медаль хүртэж, “Gold-Lena” буюу Алтан- Лена хэмээн олонд алдаршсан. Үүнээс гадна 24-хэн насандаа дэлхийн аваргаас 10 алт, 3  мөнгөн медаль авсан гайхалтай амжилтыг дэлхий дээр өөр ямар ч тамирчин үзүүлээгүй юм.

 

Шаргал үст Нойнер яагаад цаашид ид амжилт гаргах насандаа спортоо орхиж байгаа нь олны сонирхолыг  татсаар л байна. Тэгвэл яагаад?   Нойнер  “ Нэг талаас,  би энгийн амьдралд маш их татагдаж байна,  асуудал бага зэрэг намдаж, бүх зүйл өнгөрсөний дараа өөрийн спортын амьдралдаа хэзээ хийх боломжгүй байсан зүйлүүдээ зүгээр л  хиймээр байна. Олон зүйлийг туршиж үзсэний дүнд  бусад салбарт өрсөлдөх чадвар байгаа минь  надад  шинэ зүйлийг эхлүүлхэд сэтгэл санааны  томоохон дэм  болж байна” гэж өөрийн Homepage-дээ бичжээ. Хамгийн гол нь Нойнер одоо амьдарч байгаа Wallgau-д , өөрийн гэр бүл болон  сайн дурын гал сөнөөгчөөр ажилладаг  мөн нутгийн үлээвэр хөгжмийн найралд  кларнет тоглодог найз  залуу  Зепптэйгээ хамт байхыг хүсэж байгаа аж.

Магдалена Нойнер 25 насандаа биатлоний төрөлд авч болох бүх шагналыг хүртэж хэн хүний хүрээд байдаггүй оргилд хүрсэн. Нөгөө талаар тэрээр мэргэжлийн спортын байнгын бэлтгэл, энэ их ачаалалаас шантарсан ч байж болох юм. Том амжилт гаргасан тамирчид спортоо орхих  тохиолдлууд  байдаг ч гагцхүү учир шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Германы зарим хэвлэлүүдэд   Магдалена Нойнерийг  “Burn out-Syndrom” – оор өвчилсөн гэж бичсэн байх юм. Тийм байж болох талтай боловч  дан ганц үүгээр дүгнэх  нь өрөөсгөл болох биз .

Нойнерийн гаргасан шийдвэрийг бусад тамирчид хэрхэн хүлээж авсан талаар сонирхуулахад.

Нойнерийн гол өрсөлдөгчдийн нэг Финландын шилдэг биатлонч Кайзе Макарейнен : “ Маш харамсалтай байна, тэрээр бидэнд их дутагдах нь ойлгомжтой. Гэхдээ түүнийг ойлгож байна. Тэр авч болох бүгдийг авсан.  Хүн ер нь өөрийн хийхийг хүссэн зүйлдээ маш их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй”

Шведийн тамирчин дэлхийн аварга Хелена Экхольм : Биатлоний хувьд том гарз, тэр дундаа Германд  энэ нь хүндээр  тусах байх. Гэхдээ хэрвээ чи дахин ялж чадахгүй ,  сэтгэл зүйн бэлтгэл чинь  хангагдаж чадахгүй бол ийм шийдвэр хүрэхийг сайн ойлгоно”

Олимпийн аварга Норвегийн биатлонч Таре Бөэ: “ Ийм залуудаа карьераа дуусгаж байгаа нь маш харамсалтай бас хачирхалтай  юм.  Би, бүх насаараа амжилтын араас хөөцөлддөг тамирчдыг ойлгодог.  Миний бодлоор, хэрвээ би түүн шиг бүгдийг хожсон  бол ингэх л байсан”

Олимпийн аварга Мартина Бек : Энэ бол надад гайхмаар зүйл биш байсан. Тэр үүнийг цаашид удаан хийхгүй гэдгээ үргэлж хэлдэг байсан. Гэхдээ тэр биатлоний  бүх оргилд нь хүрсэн болхоор  үнэнээ хэлхийг л хүссэн”

Олимпийн аварга Кати Вильхелм: Сэтгэл зүйн бэлтгэлээ үргэлж  базааж мөн  нутагтаа тэмцээн  явагдаж байгаа  таатай энэ цаг үед үүнийг мэдэгдсэн нь маш хэцүү зүйл юм. Тэр хүссэн зүйлдээ хүрсэнээ мэдэж байгаа. Магдалена гэр амьтай. Бусад нь гадуур явцгааж байхад тэр гэртээ  байхыг илүүд үздэг. Бүтэн жилийн турш ямар их сэтгэл санааны болон биеийн хүчний  дарамттай байдагыг би спортоо орхисоны дараа анхлан мэдсэн юм. Энэ бүхэн үгүй болсоны дараа ямар сайхан чөлөөтэй болохыг мэдэрсэн”

Германы цанын холын зайн багийн дасгалжуулагч Иохин Беле: Биатлоны спорт  өөрийн “хатан хааныг” алдаж байна. Тэр дээд амжилтын төлөө араас тэмцдэг  бусад тамирчдаас өөр учраас ийм алхам хийсэн”

Энэ улирлын биатлоний дэлхийн аваргыг 156 оноо тэргүүлж яваа Нойнер  6 удаа түрүүлнэ гэдгээ фэнүүддээ амласан. Харин үүний дараа үзэсгэлэнт Магдалена  дахин уралдахгүй.  Гэхдээ “хэзээ ч гэж битгий хэл”  гэдэг герман үг байдаг. Магадгүй хэдэн жилийн дараа их спортын  мартагдашгүй амт түүнийг эргүүлээд даллах ч юм билүү.

GD Star Rating
loading...
Үзэсгэлэнт Магдалена спортоо орхино, 8.9 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. oogii says:

    tsaashdiih n amidralt amjilt husye unheer aguu busgui bn aa

    GD Star Rating
    loading...
  2. 911 says:

    aguu german tegwel gossner biluu nodnin garch irsen neg ohindoo l naidah uldej de ug n 3 4 jiliin omno aimar baisan da. haramsaltai l yum. noiner tsanaar uzsench delhiin awargaas medatai shuu biathlon uzdeg humuus medej bgaa baih uneher hurdan shu. muu buudlagaa yawaltaaraa nohdog gar da.

    GD Star Rating
    loading...
  3. Магделана Нойнер uneheer aguu biathloch.bi huvi daa orosiin bagiig demjdeg ch saya uzeed ih gaihlaa shuu.teshiltiin huvid uneheer tugs aguu tamirchin l daa.biathlonii sportod 25 gedeg bol zaluudaa ordog shdee tegsen hernee delhiin avargaas 10 alt avsan geheer uneheer aimar yumaa.magdalena nuenor wow chi shuu.aguu aguu orosuudiisg ch ih darsan daa.za ene ch yahav emegteichuudiin n1 biathlonch gartsaagui shuu dee.i love you magdalena…

    GD Star Rating
    loading...
  4. naran says:

    магдаленна бол үнэхээр биатлоны хатан хаан. бас л залуудаа шийдвэр гаргалаа да. гэхдээ германы шигшээ №1 хэвээрээ байх байхоо. Тинна Бахман, Мариан Госснер гээд л туршлагаттай ахмад Хенкель хүртэл сайн байгаа. Эстерсундэд оросууд үнэхээр муу байлаа. миний хайртай тамирчин Екетарена Юрьеваг гараанд гаргаасай. допингоос эргэж ирээд нэг л болохгүй байна да. Супер Свендсон Фуркадыг барахгүй нээ

    GD Star Rating
    loading...
  5. Эгэл says:

    Энэ шийдвэрийг Россий2 дээр хараад үнэхээр харамсмаар санагдсан шүү. Түүний тэшилт бол үнэхээр гайхамшиг. Бууддлагаар алдсан бүхнээ тэшилтээрээ авдаг нь түүнийг хэнээс ч илүү биатлонч болгодог. Гэхдээ тэр бүр муу бууддаггүй гэдгийг бүгд мэдэх байх

    GD Star Rating
    loading...
  6. 911 says:

    ene jil buudlaga n ih saijirsan bn le buh garaag n l uzej bn. svendsen formgui bn le. m.fourcade sain bn le gehdee tarjei boe gej huniig harin barahnuu gedeg l bn. svendsen formoo olchwol ene 2iig gargahgui l de. pursuited yag halzagnasan uzehgui l bn le. manai burhan biathlonch maani bolijee argagui de on garaad 38 hurne. gehdee l svendsen turuulsen pursuit garaand 19s garaad 5d orluu terend deer bol alsaan jaahan urduur garsan bol turuuleheer l teshij buudaj bn lee de.

    GD Star Rating
    loading...
  7. 911 says:

    oo neeren german emegtei nomer 1 bhaa bolij bn da. norway emegtei sergechlee saynii buhiad aimar bn shde. solemdal garaad irlee berger ugaasaa yamar bilee. neuner zodog tailwal german france norway orosiig barahgui de. bachman shalihgui ee gossner n odoo ch bhgui l bn.

    GD Star Rating
    loading...
  8. enkhuush_5 says:

    minii huwid demjdeg bag, tamirchin bvgd orosiinh.. gehde neuer bol german-ii todiigvi yer ni odoo uraldaj bga emegteichvvdees hurdaaraa hamgiin ilvv ni shde… aldaj onoson bainiha tsagiig gvilteere l nohdog hvn de…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: