loading...
Английн шигшээ багийн довтлогч Уэйн Рүүниг Европын хөлбөмбөгийн холбооноос гурван тоглолтоор торгоод байсан. Үүнээс болж Английн шигшээн довтлогч Европын аваргын эхний гурван тоглолтыг өнжих болоод байлаа. Гэвч саяхан түүний шийтгэлийг хөнгөлж 2 тоглолт болгосон билээ. Харин Ливерпулийн дасгалжуулагч Кенни Далглиш үүнийг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн тэрээр Фулхэм-ийн эсрэг хийсэн тоглолтонд зохисгүй авирлаж торгууль хүлээсэн Луйс Суаресийн талаар өөрийн бодлоо хуваалцлаа.
(Манчестер Юнайтедийн довтлогч Уэйн Рүүнигийн 3 тоглолтын торгуулийг 2 болгож багасгасан талаар…)
“Рүүнигийн шийтгэлийг хөнгөлсөн нь шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байнга. Ингэснээрээ Английн хөлбөмбөгийн холбоо өөрсдөө ч сахилга батын тал дээр асуудалтай гэдгээ харууллаа. Уэйнийг гайхалтай хөлбөмбөгч гэдэгтэй хэн ч маргалдахгүй. Гэхдээ тэр буруу зүйл хийсэн бол бусадтай л адилхан шийтгэлээ амсах ёстой. Шууд улаан хуудас авдаг дүрэм байдаг болохоос хийсэн алдааг нь зөвтгөж байгаад шийтгэлийг багасгадаг ёс журам хаана ч байхгүй. Английн хөлбөмбөгийн холбооноос Рүүнигийн үйлдлийг өмөөрснийг мэдэх юм алга. Гэхдээ Рүүнигийн шийтгэлийг багасгаж болж байгаа юм чинь премьер лигт улаан хуудас авсан бусад тоглогчдынхыг ч бас адилхан багасгаж болох юм байна гэж ойлголоо. Англичуудын хувьд шилдэг тоглогчоо Европын аваргад авч орох болсон нь сайн л хэрэг. Гэхдээ бусад хүмүүсийн хувьд энэ тийм ч сайн үлгэр дуурайл болсонгүй.
Кенни Дэлглиш – Ливерпулийн дасгалжуулагч
(Фулхэмд 1 : 0-ээр ялагдсан тоглолтонд гаргасан Луйс Суаресийн зохисгүй үйлдийн талаар)
“Тэр зохих ёсны шийтгэлээ амссан. Гэхдээ би тэрэнтэй ярилцаж амжаагүй байгаа. Тэрний хийсэн үйлдлийг зурагтаар л харсан. Тийм болохоор эхлээд Луйстай уулзаж байгаад дараа нь юу хийх талаараа зөвлөх болно. Өөр надад хэлээд байх зүйл алга. Хэрвээ тэрэнтэй зөвлөлгүй ямар нэгэн шийдвэр гаргах юм бол утгагүй явдал болно. Одоогоор манай багтай холбоотой асуудал их байгаа болохоор энэ хэргийг түр харзнах хэрэгтэй байна.
Кенни Дэлглиш – Ливерпулийн дасгалжуулагч
(QPR , Норвич болон Соунси гэсэн шинээр дээд лигт гарч ирсэн багуудын талаар)
“Энэ гурван баг их сайн тоглож байгаа. QPR л гэхэд Ман Ситигийн эсрэг Лофтус Роад цэнгэлдэхдээ маш сайн тоглосон. Харамсалтай нь хожиж чадаагүй. Томчуудын эсрэг гаргасан сайн тоглолтоо хадгалж чадвал хаан ч очсон тэд санаа зовоод байх зүйлгүй гэж бодож байна. Бид ч нар ч мөн адил чадлаараа л хичээх болно.
Кенни Дэлглиш – Ливерпулийн дасгалжуулагч
loading...





Lobi yawj bj neg yum 2 bolgoo bizdee tsaaguur n neleen mungu shidej bj bvtej bna hul bumbugiig zarim hedin nuhud utgagui bolgoj bna daa !!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
Sayanii 1-d Fulham 1-0 Liverpool togloltiin tugsguld gargasan Suarez -iin zohisgui uildeliin talar yarij bgaan uul ni. QPR-tei ene weekend-r gertee toglono. Mede tavihasa umnu sain nyagtalj baij tavij bai, medehgui humus chini bichsener l oilgoh bolno shu de. Za amjilt husii
loading...
Hutsahgui shuu nohoin gulug dalgeleeshees…
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 500 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad 3 sariin l nuur uzej bgaa
loading...