Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » Д.Эрдэнэбилэг – Дэлхийн шилдгүүд дунд

GD Star Rating
loading...

Оюуны спортын дэлхийн шилдгүүд өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Sport Accord Mind Games” буюу Дэлхийн оюуны спортын наадамд хүч сорьж эхлээд байна. http://www.worldmindgames.net/en/

Спорт Аккорд нь ОУОХ-ны дэргэдэх олон улсын спортын холбоодын нэгдсэн байгууллага юм. Оюуны спортын энэ наадмын нийт шагналын сан 1 сая евро бөгөөд шатар, даам, бриж, го даам, хятад шатар гэсэн 5 төрлөөр дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна.

Монгол улсын гавьяат тамирчин, Азийн 4 удаагийн аварга, ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг 100 буудалт даамын дэлхийн шилдэг 12-т шалгаран оролцож байна. Эхний тойрогт ОХУ-ын их мастер А.Гетманскийтай таарч цагаанаар наадаж байна.

Уг наадмын шатрын тэмцээнд дэлхийн шилдэг их мастерууд Г.Камский, В.Иванчук, А.Костенюк, Хоу Ифан нарын зэрэг эрэгтэй 24, эмэгтэй 24; даамын тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8; бриж нийт 48=24+24; го даам 30=24+6; хятад шатар 20 =12+8 тамирчин өрсөлдөж байна.

Наадмын вэбсайт: http://www.worldmindgames.net/en/

Даамын тэмцээний онлайн сайт: http://swmg.fmjd.org/

GD Star Rating
loading...
Д.Эрдэнэбилэг - Дэлхийн шилдгүүд дунд, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: