Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » БИАТЛОНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ

GD Star Rating
loading...

Нийт 10 цувралаас бүрдэх биатлоны Дэлхийн цомын шинэ улирал эхэллээ. Дэлхийн цомын эхний цуврал Шведийн Остерсунд хотноо арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-ний хооронд болсон юм. Остерсундын тойрог замд эрчүүдээс М.Фуркад, бүсгүйчүүдээс М.Нойнер, К.Макарайнен нар цойлон гарч чадлаа. Ноднингийн Дэлхийн цомд гуравдугаар байр эзэлсэн Фуркад хувийн 20 км-ийн уралдаан болон 12.5 км-ийн хөөх уралдаанд өнгөлж, өнөө жил дээгүүр өрсөлдөх болно гэдгээ харуулав.

Тэгвэл Макарайнен ноднин Дэлхийн цомын ялагч болсноо гэнэтийнх байгаагүйг харуулж, Шведэд болсон гурван уралдаанаас мөнгө, хүрэл медаль зулгаасан. Нойнерийн хувьд өнгөрсөн жил эхний цувралуудад уралдаагүйгээс болж тавдугаар байрт орсон. Тэгвэл энэ жилийн эхний гурван уралдаанаас нэг алт, хоёр хүрэл медаль авсан амжилтаар нийт тамирчдаа тэргүүлж эхэллээ.

Дараагийн цуврал 9-11-нд Австрийн Хохфильцен хотноо болно. Энд тамирчид хувийн болон хөөх уралдаанд хурд, ончоо сорих юм. Харин Дэлхийн цомын цувралд багтдаг ДАШТ хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 11-нд Германы Рудольдинг хотноо болно.

ОСТЕРСУНДЫН ЦУВРАЛЫН ДҮН

Эрэгтэй 20 км: 1.М.Фуркад (Франц) 53:29.8 (1 сум алдсан) 2.М.Шлезингр (Чех) 55:24.1 (1) 3.С.Шемпп (Герман) 55:24.3 (1) 10 км: 1.К.Юхан Бергман (Швед) 24:22.5 (0) 2.Т.Бё (Норвеги) 24:30.1 (0) 3.Э.Хегле Свендсен (Норвеги) 24:35.5 (1) 12.5 км хөөх: 1.М.Фуркад (Франц) 32:56.0 (0) 2.Э.Хегле Свендсен (Норвеги) 33:21.5 (2) 3.Я.Соукуп (Чех) 33:22.9 (1)

Эмэгтэй 15 км: 1.Д.Домрачева (Беларусь) 47:15.6 (2) 2.Э.Мария Нильссон (Швед) 48:24.1 (1) 3.М.Нойнер (Герман) 48:57.3 (3) 7.5 км: 1.М.Нойнер (Герман) 22:01.7 (1) 2.Т.Бергер (Норвеги) 22:01.9 (1) 3.К.Макарайнен (Финланд) 22:16.9 (2) 10 км хөөх: 1.Т.Бергер (Норвеги) 33:56.9 (1) 2.К.Макарайнен (Финланд) 34:30.1 (2) 3.М.Нойнер (Герман) 35:21.3 (4)

GD Star Rating
loading...
БИАТЛОНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: