Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Гандбол » БРАЗИЛ ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ДИЙЛДЭХГҮЙ НЬ

GD Star Rating
loading...

 Гандболын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах XX тэмцээн энэ өдрүүдэд Бразилд болж байна. Таван тивийн шилдэг 24 баг өрсөлдөж буй тус тэмцээнд аваргалсан баг “Лондон 2012”-ын эрхээ шууд авах бол шөвгийн наймд шалгарагсад олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхтэй болно. Энэ удаагийн ДАШТ-д талбайн эзэн бразилчууд итгэл төгс тоглолтыг үзүүлж буй нь өөрийн эрхгүй мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Тэд хэсгийн сүүлчийн тоглолтдоо Францын хүчтэй багийг буулган авсан.

Сүүлийн гурван ДАШТ-д дараалан түрүүлсэн ОХУ-ын гандболчид ч бразил бүсгүйчүүдийн адилаар зургаан оноотой явна. Ялангуяа тэдний нээлтийн тоглолтод Афин, Бээжингийн олимпийн мөнгө, хүрэл медальт Өмнөд Солонгосыг давамгайлан хожсон тоглолт нэлээд сэтгэгдэл төрүүлэхүйц болсон. ДАШТий хэсгийн тоглолтууд маргааш өндөрлөж, бүтэн сайнаас хасагдах шатны тулаанууд эхлэх юм.

“А” ХЭСЭГ

БНХАУ-Норвеги 16:43 Исланд-Ангол 24:28 Черногор-Ангол 28:26 НорвегиИсланд 27:14 Норвеги, Черногор, Ангол, Герман 4 оноо, Исланд 2, БНХАУ 0

“В” ХЭСЭГ

Испани-ОХУ 22:28 Австрали-Голланд 15:53 ОХУ-Австрали 45:8 КазахстанГолланд 20:32 ОХУ 6, Голланд, Испани 4, Казахстан, БНСУ 2, Австрали 0

“С” ХЭСЭГ

Тунис-Франц 17:25 Япон-Бразил 24:32 Тунис-Куба 32:29 Румын-Япон 28:28 Бразил 6, Румын 5, Франц 4, Тунис 2, Япон 1, Куба 0

“D” ХЭСЭГ

Аргентин-Дани 13:31 Уругвай-Хорват 15:45 Швед-Уругвай 31:14 Дани-Хорват 23:19 Дани, Швед 6, Хорват 4, Кот д’Ивуар 2, Аргентин, Уругвай 0

Р.МАНЛАЙ

GD Star Rating
loading...
БРАЗИЛ ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ДИЙЛДЭХГҮЙ НЬ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: